ТӨЛӨӨЛӨГЧИЙН НЭГ ӨДРӨӨР ИРГЭД АСУУДЛАА ГАЗАР ДЭЭР НЬ ШИЙДВЭРЛҮҮЛЖ БАЙНА

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
Аймгийн ИТХ-ын Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хорооноос санаачлан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, аймгийн ЗДТГ, төрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж буй “Хөгжлийн түүчээ-Хүний хөгжил” сэдэвт “Төлөөлөгчийн нэг өдөр” арга хэмжээ өнөөдөр Баянцагаан багт болж байна. Энэхүү үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Аймгийн Засаг дарга Д.Батлут, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч М.Түмэнжаргал Баян Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт, ИТХ -ын дарга Б.Баасансүрэн Хот тохижуулах газрын дарга Б.Оюунбаяр болон аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчид хүрэлцэн ирсэн юм. “Төлөөлөгчийн нэг өдөр” арга хэмжээ нь 2018 оны 06 сарын 30 хүртэл үргэлжлэх ба Наран, Бүрэнбүст, Даваат, Яргуйт, Дэнж, Эрдэнэ, Оюут, Зэст, Их залуу багууд болон Жаргалант сумд зохион байгуулагдаад байгаа. Өнөөдрийн төлөөлөгчдийн нэг өдөр арга хэмжээнд төрийн байгууллагын албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож төрийн үйлчилгээний ажлыг газар дээрээс нь түргэн шуурхай хүргэж иргэдийн асуудлыг шийдвэрлэж байлаа.
Хотын төвөөс алслагдсан багуудын нэг учраас бусад багуудтай харьцуулахад тулгамдаж буй асуудал ихтэй.
Тус багт хамгийн их анхаарал татдаг асуудал нь газар эзэмших мөн цагаан тоосны асуудал төмөр зам орчмын айл өрхүүдэд хүндрэл үүсдэг тул зайлшгүй шийдвэрлэх том асуудлын нэг мөн юм.
Одоогийн нутгийн удирдлагууд ч үе шаттай ажлыг эхлүүлэхээр Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажиллаж эхэлсэн байна.
Өдөрлөгийн үеэр Аймгийн Засаг дарга Д.Батлутаар өөрт тулгамдаж байгаа асуудлаа шийдвэрлэхээр Баянцагаан багийн иргэд очер дугаарлал үүсгэн зогссон. Иргэдийн дийлэнх нь гэр газар олголт ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар санал бодлоо илэрхийлж зарим иргэдийн асуудлыг газар дээр нь холбогдох мэргэжлийн албадуудыг дуудаж шийдвэрлэж байна.
Баянцагаан багт амьдардаг төмөр замын өртөөнөөс урагш оршин суудаг байсан газрын асуудал нь шийдэгдээгүй байсан 26 айлын асуудлыг /олон жил яригдсан/ энэ онуудад газар олголтыг шийдэж гэрчилгээг нь эхнээсээ олгож эхэлсэн гэж байна. Энэ мэтчилэн иргэдийн дунд нийтлэг байдаг шийдвэрлэх боломжтой асуудал ажлуудыг газар дээр нь шийдвэрлэж төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэж эхэлсэнд иргэд ам сайтай байна. Нялх хүүхдээ хараад гэрээсээ гарч чаддаггүй зарим эхчүүд улсын бүртгэл нийгмийн даатгалын үйлчилгээг хаяанаасаа Төлөөлөгчдийн өдрийн үеэр авч чадсандаа баяртай байна гэлээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.