АЙМГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ XI ХУРАЛДААН БОЛЛОО

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
1. Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын санхүүгийн Аудитын нэгдсэн дүнгийн тухай
Илтгэгч нь: Аймгийн Аудитын газрын дарга, Тэргүүлэх аудитор Ц.Нармандах
2. Аймгийн 2017 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай
Илтгэгч нь: Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн О.Энхбаяр
3. Төсөл хөтөлбөр, арга хэмжээний нэр өөрчлөх тухай
Илтгэгч нь: Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн О.Энхбаяр
4. Малчин баг байгуулах тухай
Илтгэгч нь: Аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал
5. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай
Илтгэгч нь: Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Д.Цолмон 6.Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
Илтгэгч нь: Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧИД


Орхон аймгийн ИТХ-ын ээлжит 11-р хуралдаан 2018 оны 6 сарын 6-ны өдөр боллоо. Энэ өдөр хурлын хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын санхүүгийн Аудитын нэгдсэн дүнгийн тухай, Аймгийн 2017 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, төсөл хөтөлбөр арга хэмжээний нэр өөрчлөх тухай, Малчин багыг дахин байгуулах, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах, журамд өөрчлөлт оруулах зэрэг нийт 6 асуудлыг хэлэлцэн баталсан байна.
Хурлын хуралдааны хэлэлцэх асуудлын дагуу нэгдүгээр асуудлыг хэлэлцэн орон нутгийн төсвийг Аймгийн Аудитын газраас төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын 2017 оны санхүүгийн тайланд нийцлийн аудит хийхэд 900 гаруй сая төгрөгийн алдаатай тайлагналыг залруулж, 40 гаруй сая төгрөгийн акт торгууль тогтоон ажилласан байна. Энэ тухай аймгийн аудитын газрын дарга Ц.Нармандахын илтгэлд дурьдагдаж Аймгийн ИТХ-ын зүгээс ерөнхий аудиторыг 4-р улиралд багтааж дээрхи зөрчлүүдийг арилгаж аудитын гүйцэтгэлийг танилцуулахыг албажууллаа.
Мөн 2017 оны төсвийн гүйцэтгэлийн 47 тэрбум 637 325 төгрөгөөр зарлагыг 41 тэрбум төгрөгөөр зарлагаас давсан орлогыг 5 тэрбум төгрөгөөр орлого нэмэгдүүлэх арга хэмжээ авах гэж тогтоолд тусгахыг Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва сануулан тогтоолын төслийг баталлаа. Өнөөдрийн байдлаар Орхон аймаг 24 багаар дамжуулан төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд хүргэж байгаа. Баян-Өндөр суманд анх Малчин багыг нэмж 1998 онд АИТХ-р байгуулж байсан түүхтэйгээс гадна 2015 онд татан буулгасан байна. Энэ удаагийн хурлаар эгүүлэн Малчин багыг 138 сая төгрөгөөр байгуулж 405 өрхийг хуучин харъяалалд нь шилжүүлэхээр боллоо. Ардчилсан намаас гурван суудал аван цөөнхийн бүлэгтэй байсан намаас Иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон Д.Батхишиг намаасаа гарсан учир энэ хуралдааны үеэр АИТХ цөөнхийн бүлэггүй болж тэргүүлэгчээр ажиллаж байсан И.Баасанжавыг чөлөөлж түүний оронд олонхийн бүлгээс батлан төлөөлөгч Б.Мөнхдалайг тэргүүлэгчээр сонголоо. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр яригдаж зарим улстөр намынханы эсэргүүцэлтэй тулаад байгаа наадмын талбайд баригдах “Эрдэнэт” цэнгэлдэх хүрээлэнгийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг аймгийн ИТХ-аас баталсан юм. Наадмын талбай орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр 2038 он гэхэд 111.4 тэрбум төгрөгөөр иж бүрэн барилгажилт хийгдэхээр болж байна. Барилгажилтыг гурван ээлж болгон хуваасан бөгөөд 2023 он гэхэд нэгдүгээр ээлжийн барилгажилтыг хийх бол хоёрдугаар ээлжийнхийг 2028 онд дуусгах төлөвлөгөө гарсан юм байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.