Сингапурт Ким Чен Ын хуягласан хар BMW-гээр зорчино

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Сингапурт болох АНУ-БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Хойд Солонгосын тэргүүн Ким Чен Ын-д хуягласан хар BMW 760 машин хувиарлаж өгчээ. Сингапурын тээврийн тусгай паркаас дөрвөн ижилхэн машин гаргана. Тэдгээр нь тус бүрдээ 544 морины хүчин чадалтай 6 цилиндрийн трубо хөдөлгүүртэй, хуягласан машин 15кг тротиллийн эквивалент хүртэлх тэсрэлтийн хүчин чадлыг тэсч гарах чадвартай гэнэ.Тэдгээрт сум нэвтрэхгүй 6 мм-ийн зузаантай онцгой шилэн цонхоор төхөөрөмжилсөн бөгөөд мэргэн буучдын винтовын сумнаас зорчигсдоо хамгаалж чадах ажээ. Түүнээс гадна машины бүхээгт шөнийн хараа, химийн болзошгүй дайралтын үед агаар цэвэршүүлэгч болон зорчигчоо удаан амьд байлгах төрөл бүрийн элементүүдээр тоногложээ.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандра зургаан сарын 4-нд Трамп болон Ким Чен Ыны уулзалт зургадугаар сарын 12-нд 9:00-цагт явагдах талаар мэдээлэлж байсан билээ. Хоёр тэргүүний уулзалтын талаар хэлэлцээр зүгээр ч нэг болоогүй. Тавдугаар сарын 24-нд Америкийн ерөнхийлөгч хэлэлцээрээс татгалзсан.

Гэвч Пхеньян урьдын адил харилцан ярилцахад бэлэн гэж мэдэгдсэн бөгөөд зургадугаар сарын 1-нд Трамп дээд хэмжээний уулзалт явагдахыг баталсан. Түүний зэрэгцээ тэр уулзалтын үр дүнгээр ямар нэг баримт бичигт гарын үсэг зурагдахгүй байж болох талаар тэмдэглэж байсан билээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.