Билл Гэйтс америкийн бүх төгсөгчдөд бэлэг барьлаа

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
Майкрософт компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс энэ жил америк даяар сургуулиа төгсч буй бүх коллежийн сурагчдад өөрийн унших дуртай номыг үнэгүй бэлэглэжээ.

Энэ нь Шведийн эрдэмтэн Ханс Рослингийн бичсэн “Factfulness” гэдэг ном байв. Уг номны электрон хувилбар 14.99 ам.долларын үнэтэй ч сурагчид Геэйтсийн блог хуудсанд хандан, номыг үнэгүй татаж авч болох ажээ.

Тэрбээр өнгөрсөн жил зохиогч Стивен Пинкерсийн “The Better Angels of our Nature” номыг уншихыг зөвлөж байсан ч энэ удаагийнх шиг үнэгүй татаж авах эрх бэлэглээгүй юм. Харин Рослингийн бичсэн энэхүү номыг хэдэнтээ магтаж байсан ба номонд уншихгүй өнгөрч болшгүй олон чухал санаанууд дэвшүүлсэн. Үүнийг олон хүн уншаасай гэсэндээ ийм шийдвэрт хүрснээ тайлбарлажээ.

Эх сурвалж:  Fortune

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.