“Монголоо сонсъё” аян Булган аймагт амжилттай өрнөлөө

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

“Монголоо сонсъё” үндэсний аян орон даяар амжилттай үргэлжилж байна. Ардчилсан намын шинэчлэл, үзэл баримтлал, үндсэн дүрэм, бодлого, үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл хүргэж, ард түмнээ сонсох зорилготой эхлүүлсэн аяны хүрээнд ҮБХ-ны гишүүд Монгол орны 21 аймаг 330 сум, нийслэлийн есөн дүүрэг, 152 хороонд хүрч ажиллахаар төлөвлөжээ. “Монголоо сонсъё” уриан дор зохион байгуулж буй үндэсний аян Эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгаас 5-р сарын 14-нд эхэлж, албан ёсны нээлтээ хийсэн бол Улаанбаатар хотноо 15-нд хийсэн юм. Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд, Хэрэг эрхлэх газрын ажилтнууд, урлаг соёл, эрүүл мэнд, хууль эрх зүйн салбарынхан гээд өргөн бүрэлдэхүүнтэй баг хамт олон хариуцсан бүс нутагтаа аяныг амжилттай зохион байгуулж, иргэдээ сонссоор байна. Энэ удаад Ардчилсан нам зөвхөн иргэдтэй уулзаад өнгөрөх бус тэдний хэрэгцээ, шаардлагад нийцсэн олон төрлийн үйлчилгээ үзүүлж, сонирхолтой байдлаар нээлттэй өдөрлөгөө зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Энэ аян эдүгээ Анхдагч Алдартаны өлгий нутаг Булган аймагт амжилттай үргэлжилэн хэрэгжэж нийт аймгийн 16 сумыг тойрон өрнөлөө. Аяныг Булган аймгийн Ардчилсан намын дарга Б.Ариун-Эрдэнэ, АН-ын ҮБХ-ын гүшүүн О.Амартүвшин, АН-ын ҮБХ-ын гишүүн Б.Цолмонбаяр Булган аймгийн АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Ганбаатар, АЗХ-ны тэргүүн ҮБХ-ын гишүүн Б.Гал-Эрдэнэ нар тэргүүлэн Булган аймгийн нийт нутагт тархан суурьшсан ард иргэддээ Ардчилалын үзэл баримтлал бодлого шийдвэр дуу хоолойг хүргэн ажиллаж Булган аймгийн төвд өнөөдөр аяны хаалтын ажилллагаа зохион байгуулж байна.“Ардчилсан намын нээлттэй өдөрлөг”-ийн үеэр төрөл бүрийн хөгжөөнт тэмцээн, спортын наадам зохион байгуулж, азтан тодруулж, иргэдэд үнэ төлбөргүй эрүүл мэнд, соёлын үйлчилгээ үзүүлэн, хуулийн зөвлөгөө өгч байгаа нь иргэдийн талархлыг хүлээж байна. Булган аймгийн хувьд эрүүл мэндийн үзлэг оношлогоог хэт авианы дуран оношилгоогоор хийж очсон сум болгондоо соёлын үйлчилгээг үзүүлсэн байна. Мөн Аяны хүрээнд Булган суманд их насны морьдын уралдаан үдшийн цэнгүүн хамтлаг дуучдын тоглолт зохион байгуулагдаж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.