АЖЛАА ЧАНАРГҮЙ ГҮЙЦЭТГЭСЭН КОМПАНИУД ХАГАС ТЭРБУМ ТӨГРӨГ ЭРГЭН ТӨЛНӨ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

АЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс ажлаа чанаргүй гүйцэтгэсэн нэр бүхий компаниудаас гомдол гаргаснаар Шүүхийн шийдвэрийн дагуу хагас тэрбум орчим төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр боллоо. Тодруулбал, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн дагуу тендерт шалгарч гэрээ байгуулсан боловч үүргээ биелүүлээгүй 4 аж ахуйн нэгж байгууллага дээрх мөнгийг эргүүлэн төлнө.


Тус хэлтсээс дээр дурдсан үндэслэлээр нийтдээ 8 ААНБ-уудад нэхэмжлэл гаргаж шүүхэд хандсан. Өнөөдрийн байдлаар үүнээс Бурхан багшийн сэрэг дүрийг алтадах ажлыг гүйцэтгэгчээс 75 сая, 5-р хорооллын дундах авто замын ажлыг гүйцэтгэгчээс 250 сая төгрөг, дулааны шугамын ажлыг гүйцэтгэгчээс 65 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлэх шийдвэрийг Шүүхээс гаргаад байна.

Үүнээс гадна Говил багийн гэрэлтүүлэг, орон сууцны 21 блок дээврийн засварын ажлуудтай холбоотой 500 орчим сая төгрөгийн асуудал шүүхийн шатанд явж байна. Мөн Өргөө кино театр буюу “Нью тур сафарис” ХХК нь улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байсан барилгыг худалдан авсан. Уг барилгыг барьсан хөрөнгийг төсөвт эргэн төвлөрүүлэхтэй холбоотой асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа талаар АЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга мэдээллээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.