ХОЁР ОНЫ ЗААГ ДЭЭР ЭРДЭНЭТ ХОТОД 8 ХҮҮХЭД МЭНДЭЛЖЭЭ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

2016-2017 оны зааг дээр буюу 12-р сарын 31-ээс 1-р сарын нэгэнд шилжих шөнө манай аймагт найман эх амаржжээ. Тэдний дөрөв нь хүү, дөрөв нь охин төрүүлсэн байна. Тэгвэл өнөөдөр БОЭТ-ийн Төрөх тасагт аймгийн Засаг дарга Д.Батлут, орлогч А.Түвшинжаргал, С.Батжаргал, ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү болон Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт нар зочилж урьд шөнө төрсөн эхчүүдэд баяр хүргэж, гарын бэлэг гардууллаа.

Энэ үеэр аймгийн Засаг дарга амаржсан ээжүүдэд хандаж хэлсэн үгэндээ “Өнөөдөр манай хотын төрсөн өдөр. 1976 оны 1-р сарын нэгэнд Булган аймгийн Эрдэнэт хороог улсын чанартай хот болгох шийдвэрийг тухайн үеийн Ардын Их хурлаас гаргасан байдаг. Энэ сайхан өдөр амаржсан та бүхэнд баяр хүргэж танай гэр бүлд аз жаргал, сайн сайхан бүхний хүсэн ерөөе” гэсэн юм.

Амаржсан эхчүүд аймгийн удирдлагууд хүрэлцэн ирж эргэж байгаа нь онцгой сайхан үйл явдал боллоо хэмээн бэлэгшээж буйгаа илэрхийлж байлаа. Мөн Төрөх тасгийн эмч, ажилтнууддаа баярлалаа гэсэн юм.

Өнөөдрийн байдлаар БОЭТ-ийн Төрөх тасагт 75 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 30 нь  нярай бол үлдсэн нь төрөх болон төрсний дараах эхчүүд аж. 12-р сарын 31-ээс 1-р сарын нэгэнд шилжих шөнө Төрөх тасагт хоёр эмч, найман эх баригч, хоёр үйлчлэгч ажиллаж шинэ иргэдээ хүлээн авах эрхэм, хариуцлагатай үүргийг биелүүлжээ.

 

Эх сурвалж www.ERDENET.mn

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх