Эрдэнэт үйлдвэрт удирдлагуудын өөрчлөлт хийгдлээ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд дунд 40 жилийн босгон дээр Монгол улсын Засгийн газар,Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас өгсөн чиглэлийн дагуу Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-аас өөрчлөлт оруулж 2018 оны 6 сарын 14-ны тогтоолоор тус үйлдвэрийн тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар, Санхүү эрхэлсэн дэд захирал Ж.Эрдэнэбилэг, үйлдвэрлэл үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Д.Эрдэнэцогт, Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч захирал Д.Дэлгэрбаяр нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Улмаар энэ өдөр шинээр Төрийн өмчит бодлого зохицуулалтын газрын дарга

Ц.Ням-Осорын гаргасан тогтоол шийдвэрээр Эрдэнэт үйлдвэрийн хөгжил их барилга хариуцсан орлогч захирлаар Д.Эрдэнэцогтыг тохоон томилж түүний өмнө эрхэлж байсан үйлдвэрлэл үйл ажиллагаа хариуцсан орлогч захирлаар Баяжуулах үйлдвэрийн даргаар ажиллаж байсан Т.Батмөнхийг томилжээ. Харин нийгмийн асуудал эрхэлж байсан орлогч захирал Д.Дэлгэрбаярыг Санхүү эдийн засаг эрхэлсэн орлогч захирлаар томилсон тухай тогтоолыг ажлын хэсэг Орхон аймагт ирж өнөөдөр албан ёсоор танилцуулжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.