АРХИТЕКТОРУУДЫН СУРГАЛТ ОРХОН АЙМАГТ БОЛЖ БАЙНА

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Монгол улсын барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Орхон аймгийн Хот байгуулалт, барилга захиалагчийн алба хамтран 21 аймаг нийслэлийн ерөнхий архитекторуудын сургалтыг  Орхон аймагт анх удаа зохион байгуулж байна. Сургалт гурван өдрийн турш үргэлжилнэ.
Монгол улсын хот байгуулалтын тухай хуулийн дагуу Ерөнхий архитекторуудын дагаж мөрдөх дүрэм, журам батлагддаг. Манай улсын 21 аймгийн ерөнхий архитекторууд жилдээ нэг удаа цуглаж сургалтад хамрагддаг уламжлалтай. Өмнө нь нийслэлд 9 удаа зохион байгуулагдаж байсан бол 10 дахь удаагийнх нь сургалт семинар Орхон аймагт ийнхүү зохион байгуулагдаж байна.
Энэ удаагийн сургалт, семинарын гол онцлог нь Монгол улсын Хот байгуулалтын мэдээллийн санг програмчилан цаашид улам хөгжүүлэх, архитекторуудын ур чадварыг нэмэгдүүлэх, шинэ программ, ололтыг нэвтрүүлэхэд чиглэгдэж байгаа аж.
Хот байгуулалтын мэдээллийн сан нь газар, хот төлөвлөлтийн зураглал, дэд бүтэц, шугам сүлжээний төлөвлөлт, цаг уурын нөхцөл, хөрс шорооны судалгаа, уул геологи, экелогийн  үл хөдлөх хөрөнгийн байршил, барилгажилт гээд бүх төрлийн мэдээлэл байхаас гадна бүх иргэдэд нээлттэй байх бөгөөд иргэд өөрсдөө саналаа илэрхийлэх, олон нийтийн хяналтыг бий болгох зэрэг ач холбогдол бүхий программыг удахгүй ажиллуулж эхлүүлэхээр зорьж байна.
Энэхүү сургалт семинарын үеэр нийслэл болон бусад аймгуудаас ирсэн ерөнхий архитекторуудыг 5 баг болгон 5 өөр байшил дээр тохижилтын зураг зурах уралдаан зохион байгуулагджээ. Тухайлбал, танктай хөшөө, Ханддоржийн гудамж, Кувейтийн гудамжны төлөвлөлтийн ажлын талаар зураг зурж ур чадвараа сорьсон байна.
Мэдээллийн төв

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.