Орхон аймаг Унгар Улсад мах, махан бүтээгдэхүүн экспортлох санал тавилаа

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

 


 

Орхон/МОНЦАМЭ/ Энэ сарын 13-нд Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү нар Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт  Элчин сайд М.Галошифаиг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд, Засаг даргын орлогч С.Батжаргал,  Орхон аймаг нь Унгар Улсын Секешфехервар хоттой тогтоосон харилцаагаа сэргээж нийгэм, эдийн засгийн салбарт хамтран ажиллах санал солилцохоор уулзаж байгаадаа талархалтай байгаагаа хэлээд Унгар Улстай арьс, шир боловсруулах чиглэлээр хамтран ажиллах, үйлдвэр байгуулах, мах, махан бүтээгдэхүүнийг тус улсад экспортлох санал тавилаа.
Элчин сайд М.Галошифаиг хэлэхдээ, “Унгар улсад хөдөө аж ахуйн салбар өндөр хөгжсөн тул мах боловсруулах чиглэлээр хамтран ажиллаж техник, тоног төхөөрөмж нийлүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх, ашиглах боломжтой. Мөн Унгар улсад оюутан солилцоо, бакалавр, магистр, докторын түвшний сургалтад жилд 100 орчим хүн хамрагдах боломжтой” гэлээ.  Харин арьс, шир боловсруулах үйлдвэрийг холбох талаар судалж эргэн мэдээлье гэсэн юм.
Орхон аймаг нь 2008 онд Унгар Улсын Секешфехервар хоттой эдийн засаг, эрүүл мэнд, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах “Түнш хотууд”-ын “Санамж бичиг” байгуулж байсан түүхтэй юм.
                                                                                                   Б.Оюун-Эрдэнэ
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.