Мал бүхий иргэдийг малчин хороололд суурьшуулна

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Байгаль цаг уур хувьсан өөрчлөгдөж ган зудын давтамж ойртож байгаатай холбоотой хотын төвөөр мал бүхий иргэд суурьших нь элбэг болж байна. Ингэснээр хотын ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбайг сүйтгэх, нөгөөтэйгүүр мал амьтны гоц халдварт өвчин дэлгэрэх сөрөг талууд үүсч байна. Үүнтэй холбоотойгоор Баян-Өндөр суманд малчин хорооллыг шинээр үүсгэж мал бүхий 236 өрх айлыг Залаатын ар буюу Мангиртын энгэрт шилжин суурьшуулахаар 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулан ажиллаж байна.

Малчин хорооллыг үүсгэх асуудлыг захиргааны ерөнхий хууль болон нийтийн сонсголын тухай хуулийн дагуу иргэдээр хэлэлцүүлсэн байх шаардлагатай. Үүний дагуу яг одоогийн байдлаар мал бүхий 14 багийн 210 өрх айл судалгаанд хамрагдсанаас шинэ суурьшлын бүсэд нүүж гарах хүсэлтэй 107 айл хүсэлтээ өгсөн байна. Мөн малаа хөдөө айлд өгч ногоон бүсээс гаргана хэмээн 66 айл мэдэгдсэн бөгөөд суурьшлын бүсрүү нүүхгүй болон малаа хотын ногоон бүсээс гаргахаас татгалзсан 38 айл байгаа юм. Малчин, мал бүхий иргэд та бүхнийг төр захиргаанаас гаргасан шийдвэрийг дэмжин хамтран ажиллахыг Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газраас уриалж байна.

 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.