Түр ажлын байраар хангагдсан иргэд тусламжийн аян эхлүүллээ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Амарын талбайд улирлын чанартай үйл ажиллагаа эрхэлдэг иргэд нийгмийн хариуцлагын хүрээнд зорилтод бүлгийн 4 айл өрхөд тусламж дэмжлэг үзүүллээ. Ажлын байрыг нэмэгдүүлэх, ажилгүй иргэдийг ажлын байраар хангах, бичил бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгын хүрээнд “Амарын талбай”-д  хүүхдийн тоглоом ажиллуулах иргэдэд түр зөвшөөрөл олгосон. Гэрээний дагуу дүрэм, журмыг сахин ажилладаг эдгээр иргэд нийгмийн хариуцлагын хүрээнд зорилтод бүлгийн иргэдэд тусламж дэмжлэг үзүүлэх хүсэлтээ Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар ирүүлсэнийг дэмжин ажиллалаа. Тусламжийн аян цааш үргэлжлэх зорилготой бөгөөд сар бүр 4 айл өрхийг сонгон авч дэмжлэг үзүүлэх боломжтой гэдгийг ярьж байсан юм. Иргэд иргэддээ дэмжлэг туслалцаа үзүүлсэн үйл ажиллагааг өрнүүлж буй эдгээр иргэд хүүхдийн баяр болон бусад тэмдэглэлт өдрүүдэд зорилтот бүлгийн хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлдэг байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.