4-20-р байрны уулзвар, Чандмань төвийн уулзвар дээр хөдөлгөөний ид ачаалалтай үеэр буюу өглөө 07:00-09:00, өдөр 11:30-14:00, оройн 16:30-18:00 цаг хүртэл түр хугацаагаар зохицуулалт хийхээр боллоо. Тодруулбал, тус хоёр уулзвараар төв зам руу нийлэхдээ зөвхөн баруун гар тийшээ эргэж, хөдөлгөөнд оролцох юм. Ингэснээр хөдөлгөөний ачааллыг буруулах боломжтой гэж үзэж байгаа юм. Иймд жолооч нарыг түр тэмдэглэгээг сайтар анхаарч хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
+1
+1
+1
+1
+1
+1