Д.ЧОЙЖАМЦ: ОВОО ТАХИХДАА ЁС ДЭГ, ЗАН ҮЙЛИЙГ ЭРХЭМЛЭН ҮЙЛДВЭЭС УУЛ УСНЫ ЭЗЭН САВДАГ БАЯРЛАЖ, БАЙГАЛЬ ДЭЛХИЙ ЭЭЛ БУЯНАА ӨГЧ, ХУР БОРОО АЛИВ САЙН САЙХАН БҮХНЭЭ ХАЙРЛАДАГ

0
187

“Эрдэнэт Мандал” овоогоо тахих нь Эрдэнэтчүүд, Эрдэнэтэд амьдарч байгаа иргэдэд байгаль дэлхийн ээл өгөөж, тэнгэр бурхны адис жанлав очих юм. Тиймээс зан үйлээ дээдэлж, овоо тахилгаа хийж байх учиртай

Эрдэнэт бол Монгол орноо тэжээж, авч яваа үйлдвэр. Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын үед энэ үйлдвэрийн үр өгөөжийг Монголчууд бүгдээрээ бүрэн ойлгож авлаа. Эдийн засаг, санхүүгийн хүндрэл үүсэж, хорио цээрийн горимд шилжсэн үед айл бүр халуун ус, гэрэл цахилгааны мөнгөө Эрдэнэтээр даалгаж, эрдэнэсийн уурхайн үр шимийг үзлээ

Эрдэнэтчүүддээ ажил хөдөлмөрийн өндөр амжилт, урт настай удаан жаргалтай, өвчин зовлонгүй, барцад мэнд сууж, эд таваар элбэг дэлбэг, үр хүүхэд өнөр өтгөн, байгаль дэлхий нь дэлгэрч байхын өлзийтэй сайхан ерөөлийг дэвшүүлье.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.