Зорилтот бүлгийн 10 иргэнд өргөө цагаан гэр олголоо

0
78

Аймаг, сумдын Засаг дарга нарт хандаж гэр хүссэн иргэний өргөдөлд нөхцөл байдлын үнэлгээ хийсний үндсэн дээр өнөөдөр  Засаг дарга С.Батжаргал, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал нар 10 иргэнд өргөө цагаан гэр олголоо.
Үүнд, амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой, гал, усны гамшигт өртөж орон гэргүй болсон, өндөр настай, 16-аас доош насны 4 буюу түүнээс дээш хүүхэдтэй өөрийн гэсэн орон гэргүй өрх, өрх толгойлсон эх, Төрийн албанд тэр дундаа төрийн тусгай албанд ажиллаж буй өөрийн орон гэргүй төрийн албан хаагч нар багтав.
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг 2020-2024 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөний хүрээнд иргэдэд чиглэсэн Хүний хөгжлийг гол зорилтоо болгосон бодлого үйл ажиллагааг  хэрэгжүүлж байгаагийн нэг нь  гуравдугаар сараас эхлэн өрнүүлж буй  “Жендерт суурилсан хүний эрхийг хүндэтгэе” аян юм. Уг аяны  хүрээнд өнөөдөр дээрх иргэдэд гэр олголоо.
Иргэдэд гэр олгох асуудлыг Аймгийн ИТХ-аар  төсвийг баталж өгснөөр орон нутгийн Өмчийн газраас худалдан авах ажиллагааг зохион байгуулсан билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.