Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ

0
72

Өнөөдөр орон даяар Элсэлтийн ерөнхий шалгалт эхэлж байна. Зургаадугаар сарын 23-ны өдөр 10:00 цагт түүх, 14:00 цагт агли хэлний шалгалт явагдах бол маргааш хими, газарзүй, нийгэм судлалын шалгалт болно. Харин зургаадугаар сарын 25-нд биологи, математик 26-нд физик, орос хэл, Монгол хэлний хичээлийн шалгалт явагдана.

Энэ жилийн шалгалтад нийт 36 425 хүн оролцоно. Тэдний 29 мянга гаруй нь энэ жил 12 дугаар ангиа төгсөж буй бол 7000 гаруй нь өмнөх онуудын төгсөгч байна.

БҮТ-өөс шалгуулагч нарт зориулан зөвлөмж гаргажээ. Үүнд шалгалт болохоос нэг цагийн өмнө шалгалтын байранд ирж, 10 минутын өмнө анги танхимдаа суудлаа эзэлсэн байх ёстойг сануулсан байна. Түүнчлэн шалгалтад ирэхдээ:

  • Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
  • Суудлын хуваарь
  • Бүртгэлийн хуудсаа авчрах ёстой.

Мөн шалгалтын үеэр БҮТ-өөс харандаа, баллуур, үзүүрлэгч тарааж өгөх тул үзэг, гар утас, ноорог цаас зэрэг бусад эд зүйлс авчрахгүй байхыг зөвлөлөө.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.