“С.Моллай Монголын харъяаллаас татгалзах хүсэлт ирүүлээгүй”

0
85

Токио-2020 зуны олимпын жүдо бөхийн төрөлд Монгол Улсын нэрийн өмнөөс оролцож, олимпын мөнгөн медаль авчирсан Иран улсын гаралтай тамирчин Саид Моллай Монгол Улсын харьяаллаас гарах хүсэлтээ өгч, шийдвэрлүүлсэн гэх мэдээ нийгмийн сүлжээнд тархжээ.

Үнэн худал нь үл мэдэгдэх энэ мэдээллийн талаар Гадаадын иргэн харьяатын албанаас тодруулахад, Манай байгууллагад энэ талаар ямар ч хүсэлт ирээгүй гэв.

Олимпын мөнгөн медальт тамирчин Саид Моллай иргэншлээ сольж, олон улсад Азербайжаны нэрийн өмнөөс барилдаж магадгүй гэсэн мэдээлэл өнгөрсөн хавар гадны зарим сайтад нийтлэгдсэн ч батлагдсан зүйл алга. Харин Азербайжаны шигшээ багт хамтарсан бэлтгэл хийж байгаа тэрбээр тус улсын нэрийн өмнөөс Парис-2024 олимпод хүч үзэх нь тодорхой болоод буй юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.