Эрээнд Covid-19-ийн тохиолдол ихэсч байгаа ч дундын тээврийг зогсоохгүй

0
267

Эрээнд халдварын тохиолдол бүртгэгдэж, цар тахлын улмаас хөл хорио тогтоох эрсдэлтэй байгаа талаар тус улсад байгаа монголчууд цахим хуудастаа бичиж буй. Тодруулбал, халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, зах, худалдааны төвийг хааж магадгүй учраас хүнсний захуудын ачаалал долдугаар сарын 20-ноос хойш нэмэгджээ. Тиймээс хил хааж магадгүй гэх мэдээлэл гарч байна. Энэ талаар Монгол дахь Хятадын Элчин сайдын яамнаас тодрууллаа.

ЭСЯ-наас өгсөн мэдээллээр Өвөр Монголын өөртөө засах орны Шилийн Гол аймгийн Эрээн боомтод Covid-19 халдварын тохиолдлууд бүртгэгдсэн. Үүнтэй холбоотойгоор дотоод хязгаарлалт тодорхой хэмжээнд тогтоосон.  Гэхдээ хил хаах талаар ямар нэгэн мэдээлэл ирээгүй. Тус хотод долдугаар сарын 30-ны өдөр халдвар бүртгэгдэж, хөл хорио тогтоосон.

Долдугаар сарын 31-ний өдөр бүх нийтийн шинжилгээ авсан бөгөөд шинжилгээний хариунаас шалтгаалж хөл хорионы хугацааг хэрхэхийг шийднэ. Одоогоор бол хил хаах ямар ч албан шийдвэр, мэдэгдэл гараагүй гэв.

Харин Гадаад Харилцааны Яамнаас тодруулж асуухад “Эрээн хотод халдвар бүртгэгдсэн. Гэхдээ дундын тээврийг зогсоохгүй, явуулъя гэж хоёр тал ярилцаж байна” гэсэн мэдээллийг өглөө.

Өөрөөр хэлбэл өнөөдрийн байдлаар тэг цэгийн чингэлэг тээврийн үйл ажиллагаа хэвийн явж байгаа бөгөөд цаашид өвчний байдал хүндэрсэн ч ачаа тээврийг тасалдуулахгүй байх арга хэмжээг урьдын адил авах юм байна. Өнөөдөр Эрээн- Замын-Үүд  боомтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа талаар мөн онцолсон юм. Хамгийн сүүлд Эрээн хотын Худалдааны товчооноос өнгөрсөн зургадугаар сарын 3-ны өдөр Луут завины баярын өдөр тохиож байгаатай холбоотойгоор хил хааж, зургадугаар сарын 4-нд хил нээсэн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.