Хятад руу зорчих иргэд хоногт 230-280 мянгаар тусгаарлагдана

0
246

Хятадад Covid-19-ийн халдвар нэмэгдэж байгаатай холбоотойгоор гадаадаас ирж буй иргэдийг зайлшгүй тусгаарлаж байгаа. Тусгаарлалтад байх хугацааны төлбөрийг иргэд өөрсдөө төлөх бөгөөд үнийн хувьд сонголттой байгаа аж. Энэ талаар Хятадын Элчин сайдын яамнаас визийн мэдүүлгийн шинэчилсэн журмыг танилцуулахдаа мэдээлээд буй.

Тодруулбал, Хятадын хилээр нэвтрэхэд тавигдах шаардлага болон тусгаарлалтын хугацаатай холбоотой БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас ирүүлсэн мэдээллийг дагуу хяналт тавих аж.

Харин виз болон эрүүл мэндийн шаардлагын тухайд Хятад руу нэвтрэн ороход нэгдсэн ажиглалтад байх шаардлагатай тул БНХАУ-ын харьяалалтай бус иргэн нь хүчинтэй визтэй эсэхийг шалгаж тийз бичих, Монгол Улсад гуравдагч орноос ирсэн иргэдэд эрүүл мэндийн код олгох боломжгүй тул Монгол Улсаар дамжин өнгөрч Хятад руу нэвтрэх тохиолдолд тийз бичиж олгохгүй гэдгийг анхааруулсан юм. Иргэд нислэгээс өмнө энэ хаягаар нэвтэрч эрүүл мэндийн мэдүүлгийн хуудас авахад тавигдах журамтай танилцаж мэдээлэл авсан байх хэрэгтэй.

Гадаад иргэдийн хувьд энэ хаягаар эрүүл мэндийн код авсан байх шаардлагатай.

Шинжилгээний шаардлага нь онгоцонд суухаас 48 цаг, 24 цагийн өмнө нийт хоёр удаа PCR шинжилгээ, мөн онгоцонд суухаас 12 цагийн дотор эсрэг биетийг илрүүлэх Covid-19-ийн түргэвчилсэн шинжилгээ хийлгэсэн сөрөг хариутай байх ёстой гэдгийг тусгажээ.

Гуанжоу дахь тусгаарлалтын талаар:

  • Гуанжоу хотод байнгын оршин суудаг иргэд
  • Хилийн чанадаас ирсэн Гуанжоу хотод байнга оршин суудаг иргэдийг долоо  хоног буудалд, гурав хоног гэрээр нь тус тус тусгаарлана.

ХУВААРИЛАГДСАН БУУДЛААС ШАЛТГААЛЖ ТУСГААРЛАЛТЫН ЗАРДАЛ ӨӨР, ӨӨР БАЙНА

Гуанжоу хотоор дамжин бусад хот, мужуудруу зорчих иргэдийн хувьд долоо хоног буудалд тусгаарлаж, тусгаарлалтын хугацаа дуусмагц хүлээн авах муж, хот зөвшөөрсөн тохиолдолд 24 цагийн дотор тус хотоос гарсан байх, мөн хэрвээ зөвшөөрөөгүй тохиолдолд дурын буудалд гурав хоног тус тус тусгаарлах аж.

Тусгаарлалтын зардал нь тухайн нислэгт хуваарилагдсан буудлаас хамаарч, нэг  хүний хоногийн 500-600 юань /хоол багтсан/ байна. Тусгаарлагдах буудлыг захиалах, сонгох боломжгүй гэжээ.

Нислэгийн мэдээлэл, суудал захиалгын тухайд:

  • Гуанжоу хотын нислэг нь цар тахлын үеийн тусгай шаардлагатай мөн тусгаарлалтын горимтой тул чиглэлээс хамаарч нислэгийн тийзийн захиалга авч бичих юм байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.