Дэлхийн хүн ам маргааш 8 тэрбум хүрнэ

0
61

Дэлхийн түүхэд маргааш нэгэн чухал үйл явдал болох гэж байна. Маргааш буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр дэлхийн хүн ам 8 тэрбум хүрнэ гэж Нэгдсэн Үндэстний байгууллагаас мэдээллээ.

Хүн амын энэ өсөлт нийгмийн эрүүл мэнд, хоол тэжээл, хувийн ариун цэвэр сайжирч, анагаах ухаан хөгжиж дэвшсэнээр амьдралын чанар дээшлэн, хүний нас аажмаар уртасч байгаатай холбоотой ажээ. Түүнчлэн зарим улс оронд төрөлтийн түвшин өндөр, тогтвортой байсны үр дүн гэж НҮБ мэдээллээ.

Дэлхийн хүн ам 7 тэрбумаас 8 тэрбум хүртэл өсөхөд 12 жил шаардлагатай байсан бол 9 тэрбум болоход 2037 он хүртэл 15 жил шаардлагатай гэжээ. Учир нь дэлхийн хүн амын нийт өсөлтийн хурд удааширна гэж үзэж байна.

Эх сурвалж: ВВС

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.