Эннер Валенсиа гялалзаж, Экуадор ДАШТ-ийг ялалтаар эхлүүлэв

0
75

“Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ ёслол төгөлдөр нээлтээ хийлээ. Бүтэн дөрвөн жил хүлээсэн хүлээлт эцэс болж, дэлхийн анхаарал сарын турш Катар руу чиглэв.

Катар 0 – 2 Экуадор

Зохион байгуулагч эзэн орон нээлтийн тоглолтыг Өмнөд Америкийн хатуу самар Экуадорын эсрэг хийлээ. Хоёр багт хоёуланд нь тэнцээ бус хожил хэрэгтэй байсан учир тоглолтын эхнээс нямбай үзэв. Энэхүү тоглолтын гол баатар нь Экуадорын супер од Эннер Валенсиа байлаа. Туркийн Фенербахчед харьяалалтай тэрбээр тоглолтын 16 болон 31 дэх минутуудад гоолдож, шигшээ багтаа чухал хожлыг авчирсан.

Тоглолтын дараа Экуадорын ахлах дасгалжуулагч Густаво Алфаро “Эннер Валенсиа бол Экуадорын бүх цагийн мэргэн бууч. Тэр хэцүү цаг үеүдийг туулж, Экуадорын төлөө гарч ирдэг. Тэр гоол оруулж чаддаг. Энэ нь түүнд их утга учиртай” гэв.

Харин Катарын дасгалжуулагч Фелиз Санчес “Бидэнд сайжруулах зүйл олон байна. Өршөөл эрэх хүсэл алга. Тоглолтыг тааруу эхлүүллээ. Үүрэг хариуцлага, санаа зовох олон асуудлууд бидэнд дарамт боллоо” гэлээ.

Өнөөдөр/2022.11.21/ А болон В хэсгийн бусад тоглолтууд болно. Эхлээд 21.00 цагаас Английн эсрэг Иран тоглох бол дараа нь Сенегалын эсрэг Нидерланд тоглоно. Харин шөнийн 03.00 АНУ болон Уэльсийн шигшээ багууд хүчийг үзнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.