Sunday, April 28, 2024
HomeХотын амьдралУнгар улс Орхон аймагт ЖДҮ-ийг эрчимжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн гэв 

Унгар улс Орхон аймагт ЖДҮ-ийг эрчимжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн гэв 

Published on

spot_img

         Унгар улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Борбала Обрушански өнөөдөр Орхон аймагт ажиллаж байна. 
Түүнийг Ерөнхий сайд асан А.Амарын нэрэмжит танхимд аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, албаны хүмүүсийн хамт хүлээн авч уулзлаа. Тэрээр хатагтай Борбала Обрушанскийг Орхон аймгийг зорин ирсэнд талархал илэрхийлээд, манай аймаг болон Унгар улсын найрамдалт харилцаа нь Секешфехервар хоттой 2008 онд “Түнш хотууд”-ын “Санамж бичиг” байгуулж байснаас эхлэлтэй гэдгийг дурьдлаа.  
       Түүнчлэн Орхон аймагт хийгдэж буй дахин төлөвлөлтийн төслүүд, хүүхэд хамгааллын талаар хийгдэж буй ажлууд, аялал жуулчлал, хүнс хөдөө аж ахуйн чиглэлд хамтран ажиллах талаар саналыг танилцууллаа. 
         Элчин сайд Борбала Обрушански хэлэхдээ, “Унгар улс хөдөө аж ахуй, мэдээлэл технологи, аялал жуулчлал, жижиг дунд үйлдвэрлэл, уул уурхайн нөхөн сэргээлтийн төслүүдэд хамтран ажиллаж, туршлага хуваалцах, тоног төхөөрөмж нийлүүлэх боломжтой. Мөн Унгар улсад жижиг дунд үйлдвэрлэл эрчимтэй хөгжсөн. Энэ чиглэлийн дэвшилтэт технологиудыг нутагшуулахад бид хамтран ажиллахад бэлэн байна” гэв.  
         Мөн уулзалтын үеэр Унгар улсын Секешфехервар хотын даргыг энэ оны Эрдэнэт хотын өдрөөр манай аймагт зочилохыг урьж, урилгыг элчин сайдад гардуулан өглөө. 

Мэдээллийн төв 

Latest articles

ДЭЛХИЙН НАЙМ ДАХЬ ГАЙХАМШИГ ЧИНЬ ШЫХУАН ХААНЫ ЦЭРЭГ, МОРИНЫ ХӨШӨӨ

04-р сарын 23-ны үдээс хойш Чинь Шыхуан хааны онгоны музейд хүрч сурвалжлагийн ажлаа үргэлжлүүллээ....

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилга үргэлжилж байна

БНХАУ-ын Шаньси мужын Ши Ань хотоор сэтгүүлчдийн баг аялаж, туршлага судалж байна. Аяллын хүрээнд Хятадын...

Ээлжит бус 15 дугаар хуралдаан энэ сарын 18-нд хуралдана

        Аймгийн ИТХ-ын ээлжит бус 15 дугаар хуралдаан энэ сарын 18-ны өдөр...

Барилгын сууриас гарсан шороог  2 байршилд буулгуулна 

Өнгөрсөн даваа гаригийн Засаг даргын шуурхай зөвлөгөөнөөр барилгын сууриас гарч буй шороог буулгах байршлыг...

More like this