Sunday, October 6, 2024
HomeМэдээ мэдээлэлӨдөрт 1600-1800 орчим зорчигч хүлээн авах хүчин чадалтай авто буудалтай боллоо

Өдөрт 1600-1800 орчим зорчигч хүлээн авах хүчин чадалтай авто буудалтай боллоо

Published on

spot_img

           Орхон аймаг хот хооронд болон бусад аймаг, сумдууд руу зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх зориулалтын автобуудалтай болж өнөөдөр нээлтээ хийлээ. 
Нээлтийн үйл ажиллагаанд Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Авто Тээврийн Үндэсний Төвийн захирал Б.Гүрсоронзон, аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Засаг дарга М.Түмэнжаргал нар оролцлоо. Мөн авто тээврийн төвийн ахмад ажилчид, онц тээвэрчид уригдан иржээ.  
         Авто буудлын хувьд гаднаа 300 орчим тээврийн хэрэгсэл зогсох багтаамжтай 7000 метр квадрат талбай бүхий авто зогсоолтой. Өнөөдрийн байдлаар нийт 9 чиглэлд 100 гаруй тээврийн хэрэгсэл үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд өдөрт 1600-1800 орчим зорчигчийг хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай ажээ.  
         Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд хэлсэн үгэндээ “Энэ нь Монгол Улсад мөрдөгдөж буй авто буудлын стандартын дагуу 4-р зэрэглэлийн буюу хамгийн өндөр стандартын авто буудал”  гэдгийг онцоллоо.  
         Цаашид авто машины зогсоолыг нэмэгдүүлэхийн тулд авто вокзалын баруун, зүүн талуудад төлөвлөлт хийж нийт 350 гаруй авто машины зогсоол хийх зураг төсвийг гүйцэтгэж байгаа талаар аймгийн Засаг дарга М.Түмэнжаргал хэллээ. 
Зоорийн давхартайгаа дөрвөн давхар барилгын ажлыг улсын төсвийн 4,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар орон нутгийн “Шинжүү ХХК” гүйцэтгэсэн байна.   

Мэдээллийн төв 

Latest articles

БУЛГАН АЙМГИЙН СОНГУУЛИЙН ХОРОО 5 ДАХЬ УДААГАА ХУРАЛДЛАА

Аймгийн ИТХ-ын даргын 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн XXIV/01 дугаар захирамжаар Булган...

Дэнж – Эрдэнэ чиглэлийн авто замын засварыг эхлүүлж, түр маршрут гаргалаа

        Аймгийн хэмжээнд авто зам шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд...

Баяр наадмын бэлтгэл хангаж буй  10 салбар комиссын бүрэлдэхүүнийг танилцуулж байна

Монголын Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Ардын хувьсгалын 103 жил-Үндэсний их баяр,...

Дайран өнгөрч буй иргэд буудаллах түр кэмп байгуулах газар судлахыг үүрэг болгов 

Засаг даргын шуурхай зөвлөгөөн хуралдаж Онцгой, Цагдаа, Эрүүл мэнд зэрэг мэргэжлийн байгууллагуудын баяр наадмын...

More like this