ТӨРИЙН ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

0

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 227 дугаар зарлигаар Тулгар төрийн 2228, Их Монгол улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн түүхэн ойнуудыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагнасан билээ.

Тэгвэл өнөөдөр Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Д.Батлут нар 70 шахам хүнд төрийн дээд одон медалийг гардуулан өглөө.
“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор Орхон аймгийн Баян-Өндөр сумын ахмад настан Д.Цанжид, Орхон аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ш.Ганболд нарын 6 хүн шагнагдсан бол “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор Орхон аймгийн Баян-Өндөр сумын ахмад настан Д.Бадарч шагнагдлаа.
     Төрийн дээд “Алтан гадас” одонгоор 36 иргэнийг, “Хөдөлмөрийн хүндэт медалиар” 25 иргэнийг, “Шударга журам” медалиар “Хилэнц” харуул хамгаалалтын албаны хамгаалагч Ч.Ганбатыг шагналаа.
Мэдээллийн төв
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.