МЭХ “СОЁЛЫН ДОВТОЛГОО-2” ТӨСӨЛ, “СОЁЛЫГ ТҮГЭЭЕ” ҮНДЭСНИЙ АЯНЫГ ЭРДЭНЭТЭЭС ЭХЛҮҮЛЛЭЭ

0
14

МЭХ-ноос санаачлан аймаг бүрийн салбар зөвлөл дээрээ “Соёлыг түгээе” эвент уулзалтыг соёлыг түгээгч залуусын хамт зохион байгуулж байгаа. Өнөөдөр Орхон аймагт Соёлыг түгээгч СТА Б.Нарандэлгэр, дуучин С.Гантогоо, жүжигчин Б.Одончимэг нарын хамт Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл хүрэлцэн ирж Эрдэнэтийн эмэгтэйчүүдийн салбар зөвлөлийн хамтаар уг арга хэмжээг зохион байгуулж байна. Монголын эмэгтэйчүүдийн холбоо ажил хөдөлмөр, үйлс бүтээлээрээ манлайлж буй шилдэг залуусын төлөөлөл болох СТА Б.Нарандэлгэр, дуучин С.Гантогоо нарыг нийгэмд болон залуусд зөв үлгэр дуурайл үзүүлэх онцгой нөлөөтэй гэж үзэн “Соёлыг түгээгч”-ээр батламжилсан. Соёлыг түгээгчид нийгмийн хариуцлагын хүрээнд өсвөр үеийнхэнд зөв үлгэрлэл, манлайллыг үзүүлэх, эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан зохион байгуулж буй нийгмийн сайн сайхны төлөөх нөлөөллийн арга хэмжээг дэмжин, хамтарч ажиллах зорилготой ирсэн бөгөөд саяхан Эрдэнэт хотноо Өргөө кинотеатрт нээлтээ хийгээд байгаа жүжигчин Г.Нарансолонго, Б.Одончимэг нарын хамтын бүтээл “Солонго үүл” киног үнэ төлбөргүй толиллуулсан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

LEAVE A REPLY

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.