ОРХОН АЙМГИЙН ӨНДӨРЖҮҮЛСЭН БАЙДЛЫН ЭРГЭН ТОЙРОНД

0
Орхон аймгийн Онцгой комиссоос дараах шийдвэрийг гаргаад байгаа.
Үүнд:
1. Хот хооронд зорчих хөдөлгөөнийг 2020.3.3-ныг дуустал хааж Эрдэнэт хотод нэвтрүүлэхгүй болон гаргахгүй байх шийдвэр гаргасан. Харин нас барсан иргэнийг хөдөөлүүлэх болон яаралтай эмчилгээгээр Улаанбаатар хотыг зорих бол нас барсны гэрчилгээ, БОЭТ-ийн захирлын албан бичигтэй тохиолдолд зөвшөөрч байгаа. Сар шинийн өдрүүдэд өөр аймаг, хотоос Эрдэнэт хотод ирээд хөл хорионы улмаас буцах боломжгүй болсон иргэдийн ажилладаг албан байгууллагад нь Орхон аймгийн Засаг даргаас тодорхойлолт хүргүүлнэ.
2. БНСУ-аас 2 дугаар сарын 19-өөс хойш Орхон аймагт ирсэн 62 иргэний ар гэрийнхнийг нь 2020.2.27-оос эхлэн ажилд нь явуулахгүй буюу гэрт нь тусгаарласан. Ажлын газарт нь аймгийн Эрүүл мэндийн газраас мэдэгдэж цалинтай чөлөө олгогдсон. Өнөөдөр Орхон аймаг буюу Эрдэнэт хотын бүхий л хүчний байгууллага эрүүл мэндийн салбарынхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Өнөөдөр /2020 оны 2 сарын 28/ Аймгийн БОЭТ-ийн түргэн тусламжийн тасгаас онцгой байдлын нөхцөл байдалд ажиллах дадлага сургуулилтыг хийлээ.
3. 2020.2.27–оос 3 сарын 3 хүртэл хот доторх нийтийн тээвэр өглөө 07.00-0.9.00, орой 17.00-19.00 цагийн хооронд ажиллаж, амны хаалтгүй иргэдэд үйлчлэхгүй байна. Такси үйлчилгээ хэвийн ажиллах бөгөөд амны хаалтгүй хүнд мөн үйлчлэхгүй байхаар заажээ. 4. Баар, караокег 3 сарын 2 хүртэл түр хугацаагаар хаасан шийдвэрийг сунгаж 3 сарын 11 болгосон. Мөн түргэн хоолны цэг, кофе шоп, хүргэлтийн хоол зэргийг 3 сарын 11 хүртэл түр зогсоосон.
5. Спорт заал, фитнес, сауныг 3 сарын 11 хүртэл дахин хаалаа.
6. 2020 оны 2 сарын 27-өөс олон нийтийн Эргүүл гарч хотын хэмжээнд шалгалт хийж эхэлжээ.
7.Хот хоорондын зам бүхэлдээ хаагдаж өдөрт дунджаар 25 орчим тээврийн хэрэгсэл автомашин постуудаар бичигтэй, зөвшөөрөлтэй нэвтэрч байна. Замын хөдөлгөөн харьцангуй цөөрч, Хот тохижуулах газрын хог тээврийн автомашинууд хөдөлгөөнд оролцож байна. Зарим нэг хулгайн замаар зорчсон жолооч нарт Аймгийн Цагдаагийн газраас хариуцлага тооцон ажиллаж байгаа тухай албаны сурвалжууд мэдээлж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.