Миний мэдэх Төрөөгийн -“3Д ХАНЫН ЦАГ “

0
57

Хэвлэл мэдээллийн энэ салбарт ажиллаж амьдрах энэ хугацаандаа сайн ч муу ч олон хамтрагчтай явжээ.Нэг тийм хожим дурсахад гэгээн дуртгалтай хэдэн сайхан салбрын дүү нар надад бас тохиосон.

Тэдний нэг бол Цэнд-Аюушийн Баттөр, анх Эрдэнэт хотын Чөлөөт уран бүтээлийн “Номин телевиз” гэдэг орон нутагтаа хэвлэл мэдээллийн малгай байгууллага болох энэ хамт олон дунд Төрөө дүү бид хоёр хэдхэн хоногийн зайтай хөл тавьж байсан билээ.

Гэхдээ тэр 104,5 FM радиод хөтлөгч нэвтрүүлэгч хийхээр би сэтгүүлч мэргэжлээрээ ажиллахаар орсон .

Одоогоос энэ хугацаа 15 жилийн өмнө дурсагдана.

Бидний дуудаж заншсанаар Төрөө дүү их эелдэг хааяахан эрүүгээ имрээд дуугайхан инээнэ, эхлээд радиогийн мэдээ хөтлөлт хийхдээ их сандарч байсан ч асар богино хугацаанд хөгжиж ,дуу хоолой нь хэзээний цэгцэрч хөтлөгч болж байгааг нэг байгууллагад ажиллаж буй хэдэн сэтгүүлчид  бид өөр хоорондоо ярилцдаг байв.

Магад одоо санах нь  лав 3-4 жил хамт ажилласан санагдана.

Нэгэн удаа FМ Төрөөд цэргийн зарлан ирсэн тухай яриа ажлын шуурхай дээр өрнөв.

Хүү шуурхай дээр бодол болон сууна.Бидний 5 сэтгүүлч цуг ажилладаг байлаа.Төрөө ааваасаа, гэрийнхэнтэйгээ ярилцаж байж шийднэ гэв.

Тэр хэдэн хоногийн хугацаанд даруухан сайн хүүхдийг цэрэгт хүн дээрэлхээд хэцүү, тэгээд ч эгч нь өвдсөн /эгчийнхээ төлөө их санаа тавьж гэрийнхэндээ туслах гэж хичээдэг сайн хүү/тул цэргээс авч үлдэх яриаг сэтгүүлч Б.Цэвэгмид  бид хоёр цэргийн хурандаа нартай тулж гуйхаар тогтож байсан билээ.

Гэвч Төрөө дүү хэдэн өдөр дуу хураан байснаа гэнэт -Эгч нараа би цэрэгт явахаар шийдсээн ,надад туслах гэж ярьж хэлсэнд маш их баярлалаа гээд үсээ хусуулчихаад орж ирэхэд  сэтгүүлч эгч бид хоёр жаахан өрөвдсөн хэдий ч амжилт хүсээд үлдэж байлаа.

Хоног хугацаа өнгөрч Төрөө дүүгийн цэрэгт сайн байгаа мэдээнд бид хэдийнээ дасаж эхэлсэн цаг хугацаа явсаар л байв.

Зургийг нь найзаас нь харахад дэвхийсэн нямбай хувцасласан, золбоотой цэрэг болсонд дотроо баярлаж байсансан.

Тэр цэргээс халагдаж  эргээд радиодоо хэсэг ажиллаж байгаад Улаанбаатар хот руу шилжин явсан билээ.

Хоног хугацаа өнгөрсөөр хааяа эрхэм дүүтэйгээ нүүр номонд л таарна.

Миний мэдэх Төрөө өнгөтэй сайхан явааг хараад залууст үлгэр болсон мундаг хүү дээ гэж бахархах сэтгэл төрсөндөө үүнийг үзэглэж сууна.

Төрөө дүү Монголд анх удаагаа “3Д ХАНЫН ЦАГ ” ханын цаг бүтээх санаа төрж Улаанбаатар төдийгүй Монголынхоо айл өрх, байгууллагуудад орчин үеийн 40 гаруй төрлийн гоёмсог шийдэл бүхий ханын цагыг үйлдвэрлэн түгээж яваа.

Монгол ёс заншил, ажил мэргэжлийн онцлог шингээсэн патентлагдсан ханын цаг хийх санааг 2018 оны 8 сард анх олсоноо ам алдаж байсан удаатай.

Одоо тэр Монголын урлаг соёлын олны танилууд, томоохон аж ахуйн нэгжүүдэд цаг тооллын гэрч -“3Д ХАНЫН ЦАГ”-аа хүргэсээр хүрээгээ тэлсээр байна.

Тэр ажилд хэзээний махруу ,сэтгэлээсээ аливаа зүйлд ханддаг гээд олон сайн чанрын хүчинд энэ бизнесээ эхлүүлж амжилттай ажиллаж байна.

Харин сүүлийн үед ажиглаад байхад бусдын бизнесийг хууль бусаар даган дуурайж хийн , өөр пэйж нээж худалдаалах болсон нь илт мэдэгдэх боллоо.

Аливаа бизнесийн зарчим шудрага, өөрийн чадал санаачлагаар бүтсэн байх учиртай.

Залуу үеийнхээ боломж санаачлагыг хулгайлан хэрэгжүүлэх гэж оролдож буй зарим байгууллагууд хэдийнээ ичих цаг болжээ.

“ЗД ХАНЫН ЦАГ” бол Миний мэдэх Төрөө дүүгийн минь бүтээл билээ.

Эрдэнэтийн унаган хүү Цэнд-Аюушийн Баттөрийн Патентлагдсан оюуны бүтээл “3Д Ханын цаг”ыг авахыг хүсвэл та 99062025 дугаарт залгаарай .

Мөн “3Д ХАНЫН ЦАГ” фэйсбүүк пэйжид нэгдээрэй.

Шудрага сайн чанартай хүнийг амжилт үргэлж дагадаг гэдэг дээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

LEAVE A REPLY

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.