МУХБ-НЫ ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙГ ХЭВЭЭР ҮЛДЭЭВ

0
15

 


   Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Стандарт & Пүүрс  (S&P Global) болон Фитч (Fitch) агентлагаас  Монгол Улсын Хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг тогтоолоо. Ингэхдээ зээлжих зэрэглэлийг “В”, төлөвийг “тогтвортой” гэж  2020 оны наймдугаар сард тус тус үнэлсэн.

Зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээж, төлөвийг Монгол улсын үнэлгээтэй ижил түвшинд тогтооход Хөгжлийн банк нь улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих, экспорт-импортын санхүүжилт хийх үндсэн чиг үүрэгтэй, Засгийн газрын эзэмшлийн цорын ганц бодлогын банк гэдгийг авч үзсэн тухай мэдээлэлдээ онцолжээ.

Түүнчлэн, “КОВИД-19” цар тахлын үед ноолуур, газар тариалангийн салбарыг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл олгох замаар бодлогын банкны үүргээ амжилттай хэрэгжүүлж буйг онцлон дурдсан байна.

Стандарт & Пүүрс агентлагийн англи мэдээг энд Фитч агентлагийн мэдээг энд дарж үзнэ үү

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.