Өнгөрсөн шөнө ХӨСҮТ-өөс Коронавируст халдвар /КОВИД-19/- ын эсрэг 2000 хүн тун БНХАУ-ын “Verocell” нэртэй вакциныг Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газрын албан хаагчид Орхон аймагт 2021.03.26-ны шөнийн 03:10 минутад тээвэрлэн авчирсан.
Эдгээр вакцинаас нэн тэргүүнд халдварын орчинд ажиллаж буй тусгай чиг үүргийн албан хаагчдыг яг одоо вакцинд хамруулж байна.
Вакцины тээвэрлэлт, хүлээн авах явц, хадгалалтын горимд эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч Ш.Баярмаа хяналт тавьж шалгасаны эцэст вакцинжуулалтыг хийж эхэллээ.
Эхний ээлжийн 2000 гаруй вакцинаас Цагдаагийн газар , Онцгой байдал , эмнэлэг яаралтай тусламжийн байгууллага, хот тохижуулах газар зэрэг байгууллагууд хамрагдаж байгаа юм байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
+1
+1
+1
+1
+1
+1