Аймгийн аюулгүй нөөцөд 100 тонн өвс, 30 тонн тэжээл, Өвөлжилийн бэлтгэл ажил 94.5 хувьтай хангагджээ

0

Аюулгүй нөөцийн өвс тэжээл орон нутаг болон сумдын төсөвт төвлөрсөн учир бүрэн худалдан авалт хийгдэж дуусч буйг Орхон аймгийн ХХААГ-ын дарга Х.Бат-Өлзий хэлж байна.   ХХААГ-ын даргын тушаалаар батлуулсан ажлын хэсэг хоёр сумын аюулгүй нөөц, аймгийн аюулгүй нөөцийг газар дээр нь хүлээн авах ажлыг зохион байгуулжээ. Аймгийн аюулгүй нөөцөд энэ жил 100 тонн өвс, 30 тонн тэжээл бэлтгэн авсан байна. Хоёр сумын аюулгүй нөөцөд 50, 50 тонн өвс, 10,10 тонн тэжээлтэй байхаар Засгийн газрын тогтоолд тусгагдсаны дагуу аюулгүй нөөцийг бүрдүүлсэн байна. Энэ жил нэг дэвшилтэд тал нь 426 га талбайд малын тэжээл буюу ногоон ургамал тариалсан байна. Уг тэжээлийг мал аж ахуйн салбарт ажиллаж буй аж ахуй нэгж, малчиддаа нийлүүлжээ. Энэ хүрээнд 1.415 тонн буюу га-аас 33.2 центнер малын тэжээл хураан авсан байна. 11-н үзүүлэлтээр Хөдөө аж ахуйн өвөлжилтийн дүн мэдээг гаргадаг учир нийт дүнгээр нь авч үзвэл Аймгийн хэмжээнд хөдөө аж ахуйн өвөлжилийн бэлтгэл 94.5 хувьтай гарчээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.