2021 онд Улсын төсвийн 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Жаргалант сумын Эрүүл мэндийн төвийг барьж ашиглалтад орууллаа.
Өргөтгөлийн хэсэгт эмнэлгийн амбулаторийн хэсэг байрлаж өдрийн цагаар үйлчлүүлэгчид бүх тусламж үйлчилгээг авах боломж бүрдэж байгаа юм.
Ингэснээр сумын эрүүл мэндийн төвийн стандарт буюу MNS5081:2013 бүтэц үйл ажилоагааны стандарт хангагдаж байгаа юм.
Тус ЭМТ-д энэ жил ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар шүдний иж бүрэн кабинет байгуулагдсан.
Мөн биохими, цус шээсний анализатор, дижитал микроскоп, лабораторийн тоног төхөөрөмж, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, 4D ЭХО аппаратаар хангагдаад байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
+1
+1
+1
+1
+1
+1