Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна.
2022 оны 05 сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 14-19 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар 24-29 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
Эх сурвалж: УЦУОШГ
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
+1
+1
+1
+1
+1
+1