ЭРДЭНЭТ ХОТЫН ОЮУНЛАГ ЗАЛУУСЫН ХАМГИЙН ТОМ ЦУГЛАРАЛТ “SUMMER CAMP – 2022” БОЛНО

0
122

Бат-Өлзийн Бат-Эрдэнэ(ББ) сан, “Илтгэх Индрийн Ирээдүй” ТББ,  “Гэрэл асаая” клуб хамтран “SUMMER CAMP-2022” үйл ажиллагааг энэ сарын 25, 26-нд “ЭРДЭНЭТ СОЁЛ, АМРАЛТЫН ХҮРЭЭЛЭН” буюу бидний хэлж заншсанаар НААДМЫН ТАЛБАЙД зохион байгуулах гэж байна.

Тус үйл ажиллагаанд Эрдэнэт хотын оюунлаг 1000 залуу оролцох бөгөөд хоёр өдрийн туршид хамтдаа хувь хүний хөгжлийн сургалтад хамрагдан, харилцан суралцах, багаар ажиллах зэргээр завгүй хөтөлбөртэйг зохион байгуулагчид онцоллоо. Өөрийгөө хөгжүүлэх, өөртөө өөрчлөлт хийххүсэлтэй хүн бүрт нээлттэй бүртгэл явуулж, салбар бүрийн төлөөллийн 1200 гаруй залуу бүртгүүлжээ.

“Summer camp-2022” үйл ажиллагааны үндсэн багшаар “Илтгэх индрийн ирээдүй” ТББ-ын багш Д.Хүрэлбаатар болон Гэрэл асаая 1, 2 хөтөлбөрийн сургагч багш нар ажиллах гэнэ.

Мөн зочин илтгэгчдээр загвар өмсөгч ТОП МОДЕЛЬ Э.Энхболд, УДЭТ-ын жүжигчин, Монгол улсын СТА Н.Баярмаа, “Бумбардай” төслийн санаачлагч, комикс зохиогч, МУ-ын Соёлын элч, “International Manga Awards” тэргүүн байрын шагналт, “Эконтэ” ХХК-ийн захирал Н.Эрдэнэбаяр, “Эконтэ” ХХК-ийн хамтран үүсгэн байгуулагч,  Ерөнхий продюсер Э.Тамир нар оролцож, халуун дотно, хайр дүүрэн яриа өрнүүлэх ажээ.

Хоёр өдрийн үйл ажиллагааны төгсгөлд рок попын хамтлаг дуучдын шоу тоглолт зохион байгуулагдах бөгөөд урилгаар НИСВАНИС, MADNESS зэрэг хамтлаг дуучид ая дуугаа өргөхөөс гадна DJ Don Turito, DJ ANNA нар доргио үдшийг бэлэглэхээр айсуй.  Харин хөтлөгчөөр Х-Түц продакшны залуу жүжигчин С.Батзориг буюу Зоригоо ажиллах юм байна.

Хамтдаа хөгжье, Хамтдаа суралцъя, Хамтдаа бүтээцгээе

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.