БАЯНХОНГОР АЙМГИЙН ГАЛУУТ СУМЫН ЗАРИМ ГАЗРЫГ ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВСАН ТУХАЙ УИХ-ЫН ТОГТООЛЫГ ГАРДУУЛАВ

0
112

УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн Галуут суманд ажиллаж, иргэд олон нийттэй уулзлаа. Энэ үеэр хууль тогтоох үйл ажиллагаанд ард иргэдийн санал бодлыг бодитойгоор тусгаж, олон түмний засаглах эрхийг хангах зорилгоор хэрэглээнд нэвтэрсэн D-Parliament цахим системийг танилцуулж, идэвхтэй ашиглахыг уриалав. Мөн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудлаар олон нийтийн байр суурийг сонсож, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар тус аймгийн Хан Уул орчмын газрыг Хангайн нурууны байгалийн цогцолборт газраар, Баянхонгор хайрхныг дурсгалт газрын ангиллаар тусгай хамгаалалтад авсан тухай УИХ-ын тогтоолыг Галуут сумын удирдлагуудад гардуулан өгчээ. Мөн тэртээ 1751 онд  одоогийн Галуут сумын 3-р багийн нутагт байгуулагдсан Чин Сүжигт Номун ханы хүрээ хийдээр зочилж, Соёлын биет өвөөр хамгаалуулах хүсэлтийг холбогдох газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.