УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ЗАХИРГААНД ЛАНДКРУЗЕР 76,79 МАРКИЙН 19-Н АВТОМАШИНЫГ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГӨВ

0
102
УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН АРВАН ХОЁР ЗАХИРГАА, ТАВАН АЙМГИЙН БОАЖГ, САВ ГАЗРЫН ХОЁР ЗАХИРГААНД ЛАНДКРУЗЕР 76,79 МАРКИЙН 19-Н АВТОМАШИНЫГ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГӨВ.

ХБНГУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Германы Сэргээн Босголтын Зээлийн банкнаас БОАЖЯ-тай хамтран хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хүрээнд буцалтгүй тусламжаар олгогдов.
Уг төсөл нь Монгол Улсын Тусгай Хамгаалалттай Газар Нутаг болон орчны бүс, экологийн холбоос нутгуудын тогтвортой, үр дүнтэй менежментийг бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих гол зорилготой.
ТХГН-ийн менежментийн ба бизнесийн төлөвлөлтийг Олон улсын байгаль хамгаалах холбооны удирдамж, стандартын дагуу шинэчлэн сайжруулах, Тусгай Хамгаалалттай Газар Нутгийн сүлжээний хэмжээнд менежментэд шаардлагатай үндсэн тоног төхөөрөмж, хэрэгслээр хангах гэсэн цогц арга хэмжээний хүрээнд нийт 19 Ландкрузер 76, 79 маркийн туулах чадвар өндөр автомашиныг төсөлд хамрагдсан Баянхонгор, Говь Алтай, Увс, Баян-Өлгий, Ховд зэрэг аймгуудын Байгаль орчин, аялал жуулчлалын газрууд, нэр бүхий 12 Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаад мөн Хар нуур, Ховд голын сав газар, мөн Үенч, Бодонч, Булган голын сав газрын хамгаалалтын захиргаадад өнөөдөр хүлээлгэн өглөө.
Уг арга хэмжээнд БОАЖ-ын сайд болон холбогдох албаны төлөөлөгчид, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга, хатагтай Карен Хойфер, Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам, Германы Сэргээн босголт, зээлийн банкны төлөөлөгчид оролцов. Байгаль орчин, аялал жуулчлалын яам Giz. Германы Хамтын Ажиллагаа
May be an image of 1 person and standingMay be an image of 1 person, car and roadMay be an image of 4 people, car and outdoorsMay be an image of 6 people, people standing and outdoorsMay be an image of 6 people, people sitting and people standingMay be an image of 6 people, people standing and outdoorsMay be an image of 4 people, people standing and outdoorsMay be an image of 3 people and people standingMay be an image of 3 people, people standing and indoorMay be an image of 3 people and people standingMay be an image of 3 people and people standingMay be an image of 3 people, people sitting and people standingMay be an image of 4 people, people standing and outdoors
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.