Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас жил бүр тодруулдаг “ТОП-100” аж ахуйн нэгжийн жагсаалтыг Эрдэнэт үйлдвэр ХХК энэ жил 15 дахь удаагаа тэргүүлж, Ерөнхий захирал Х.Бадамсүрэн өнөөдөр шагналаа гардаж авлаа.
“ТОП-100” аж ахуйн нэгжийн шагналыг Монгол улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон төр засаг, МҮХАҮТ-ын удирдлагууд Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн ордонд гардуулав. МҮХАҮТ, Монгол улсын засгийн газартай хамтран жил бүр Монгол улсын нийгэм эдийн засаг бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй “ТОП-100” аж ахуйн нэгжийг өргөмжилдөг уламжлалтай бөгөөд энэхүү арга хэмжээг 16 дахь жилдээ зохион байгууллаа. Энэхүү шалгаруулалтыг Сангийн яам, Гааль, Татварын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газраас ирүүлсэн тоо баримт дээр үндэслэн тодорхой аргачлалын дагуу явуулан шалгаруулдаг юм.
Эх сурвалж: erdenettoday.mn