Бүжихүйн өв” клубийн сурагчид алтан цом хүртэв

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Шилийн хотод зохион байгуулсан монгол үндэстэн хүүхдүүдийн ‘Унаган дүүллэ’ телевизийн шоу нэвтрүүлэг болон улаан морин жилийн хаврын баярын үйл ажиллагаанд Ардын бүжгийн МУСТА Б.Цолмон багшийн удирдсан ‘Бүжихүйн өв’ клубийн сурагчид хамтлаг бүжгээр амжилттай оролцож, "Шилдгийн шилдэг" шагнал хүртэн алтан цомын эзэд болжээ. 

 

Орхон аймгийн Хүүхдийн ордны дэргэдэх ‘Бүжихүйн өв’ клуб нь МУСТА багш Б.Цолмонгийн санаачилгаар байгуулагдсан бөгөөд одоогоор 80-100 хүүхдийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Тус клуб нь хоёр дахь жилдээ хичээллэж байгаа бөгөөд 2025 онд Тайваньд болсон олон улсын хүүхдийн фестиваль болон БНХАУ-ын ӨМӨОЗ-ы Хөх хотын урлагийн фестивальд шилдэг үзүүлбэрээр амжилттай оролцсон юм.