Зөвлөлийн гишүүдийг шиэнчлэн баталлаа
Орхон аймгийн ИТХ-ын ээлжит бус наймдугаар хуралдаанаар Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчилж, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Мишигийн Түмэнжаргал, Намсрайн Азжаргал, Ганбаатарын Ганзориг, Пунцагбалжирын Лхагвасүрэн, Цэцгээгийн Мөнхмандах, Бямбасүрэнгийн Оюун-Эрдэнэ нарыг Зөвлөлийн гишүүнээр сонголоо. Мөн тус хуралдаанаар аймгийн хэмжээнд 2026 онд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоо болон аймгийн хэмжээнд 2026 онд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, тэмцэх ажлын төлөвлөгөөг тус тус баталлаа. Хуралдаанд 2025 онд Орхон аймагт ой хээрин түймрээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөний биелэлтийг танилцуулсан бөгөөд гурван хэсэг, 21 заалт бүхий төлөвлөгөөний биелэлт 93 хувьтай байна. Манай аймаг нь 84,4 мянган га газар нутагтай, нийт нутаг дэвсгэрийн 18,5 мянган га нь ойн сан, 38,3 мянган га бэлчээр, үлдсэн хэсэг нь хот суурин газар юм. Ой хээрийн түймрийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр Орхон аймаг өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэн юм. 2025 онд ой, хээрийн түймрийн эрсдэл бүхий нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Орхон аймгийн нутаг дэвсгэрт харьяалалтай ойн нөхөрлөлүүдийг Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Онцгой байдлын газрын албан хаагчдын хамтарсан баг шалгасан бөгөөд хяналт шалгалтаар гал түймэр гарч болзошгүй 21 зөрчлийг илрүүлж, зургаан зөрчлийг газар дээр нь арилгуулан бусад 15 зөрчлийг арилгуулахаар гал түймрийн хяналтын улсын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлагыг хүргүүлсэн байна. Цаашдаа lГамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, ойн нөхөрлөлүүдийн ой, хээрийн түймэртэй тэмцэх техник, багаж хэрэгслийн тоо хэмжээг нэмэгдүүлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангуулах, l аймаг орон нутгийн гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, албадын томилгоот бие бүрэлдэхүүнийг чадавхжуулах сургалтыг үе шаттай зохион байгуулах шаардлага буйг хурлын хуралдаанд Орхон аймгийн Онцгой байдлын газрын дарга Ш.Баасандорж танилцууллаа. Мөн 2025 онд Орхон аймгийн хэмжээнд ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдээгүй нь урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажил зохион байгуулсны үр дүн гэдгийг онцолсон бөгөөд 2026 онд мөн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран нөлөөллийн ажлыг зохон байгуулахаар төлөвлөгөөнд тусган баталлаа.