Б.Мянганбаяр: Миний амьдралын эх сурвалж
Эрдэнэт хотын МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга асан Баатарын Мянганбаяр эдүгээ хотдоо 82 насыг хүрэн энх тунх амьдарч байгаа нэгэн. Түүний амьдрал, амжилт гэр бүлийн замнал ирэх онд 50 жилийн ойгоо угтах Эрдэнэт хоттой салшгүй холбоотой. Анх 1943 онд Увс аймгийн Цагаанхайрхан сумын малчин ард Баатарын ууган хүү болж мэндэлснээр утга учиртай амьдралын зам нь бүрэн нээгдэж, улмаар бага сургууль, Баруун турууны САА-н 10 жилийн 5-р ангид дэвшин суралцжээ. Есдүгээр сарын 1 болж, хичээлийн шинэ жилийн өдөр орос хэл “Сайн байна уу “ гэж анхлан заалгасан нь агуу их Оросын ард түмний эх хэлийг сурч эхэлсэн түүх нь болов.
Энэ үе бол 1950-иад оны сүүлч, 1960-иад оны эхэн. Тун ч удалгүй Монгол улсад атар газар эзэмших хөдөлгөөн өрнөж Баруун туруун сум, САА-д Зөвлөлтийн мэргэжилтнүүд ажиллаж эхэлжээ. Орос хүн ямар байдгийг сураг төдий мэддэг байсан Б.Мянганбаяр гуайн хувьд Орос хүнтэй ойр дотно болох хүсэл хүүхэд ахуйд нь сууж. Нэг талаасаа соёлын асар их ялгааг олж харсан явдал юм.
Түүх ингэж хөвөрнө. ЗХУ-д улсад тухайн үед өөртэй нь Монгол улсаас 10 гаруй оюутан суралцаж төгссөн агаад Б.Мянганбаяр гуай оюутан байх үедээ МАХН-д нам элссэн, мөн сургуулиа төгсөж ирсэн даруйдаа Улаанбаатар хотноо тухайн үеийн ЗХУ-ын техник, эдийн засгийн хүч хөрөнгөөр боссон төмрийн заводод хуваарилан ажиллуулсан дөнгөж шинээр бий болж байгаа Эрдэнэт хотод томилогдох анхны үүд хаалгын эх сурвалж болжээ. Төмрийн заводод ажиллаж байх үедээ МАХН-ын хорооны даргаар сонгогдож, хамт олны итгэл хүлээлгэсэнээр өөрийгөө дайчлан улам суралцах хэрэгтэй болж, МАХН-ын Төв хорооны Намын дээд сургуульд суралцан улс төрийн дээд боловсрол эзэмшсэн ажээ. Нэг л өдөр МАХН-ын Төв хороо түүнийг дууджээ. “За ЗХУ-ын коммунист намын Төв хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академид суралц” гэжээ. Тэр бүр олдоод байдаггүй боломж аз түшиж, аспирантурт Москвад суралцах болов.
Тэнд 3 жил суралцан түүхийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж, эх орондоо баяр хөөртэйгээр хөл тавьсан нь Орос оронд талархах сэтгэлийг илүүтэй хөнджээ. Амьдралд аливаа зүйлд талархах нь зам мөр тэгширдэгийн жишээ энэ билээ. Эрдмийн зэрэг хамгаалсан түүнийг МАХН-ын Төв хороо Ховд аймаг хариуцсан зохион байгуулагчаар хэсэг ажиллуулсаны Улаанбаатар хотын Ажилчны районы /одоогоор Хан-Уул дүүрэг/ МАХН-ын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар томилон ажиллуулав.

1985 он.
1985 он гарав. МАХН-ын Төв хорооноос Монгол-Зөвлөлтийн ард түмний гараар бүтээн босож байгаа Эрдэнэт хотын МАХН-ын Хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар томилов.
1985 оны зуны 6 дугаар сарын сүүлчээр Эрдэнэт хотын тухайн үеийн даргаар томилогдсон Тогоочын хамтаар галт тэргээр нэг суудалд ханьсан хоёул Эрдэнэт хотын зах Улаантолгой нутаг руу орж явчихав. Одоогийн Жаргалант сумын нутаг, Улаантолгойн САА-н алаг үхрүүд талаар нэг бэлчин, нартай сайхан өглөө Эрдэнэт хотын шинэ удирдлагуудыг урин дуудан угтсан нь эдүгээ ч өчигдөр мэт түүнд санагдана.
Энэ үед Эрдэнэтэд Зөвлөлтийн 15 бүгд Найрамдах улсаас ирсэн 20 000 гаруй мэргэжилтнүүд Эрдэнэтийг барьж,цаашлаад Багануур, Хөтөл, Бор-Өндөрийн Уулын баяжуулах үйлдвэрийг барьж босгож байсан бүтээн байгуулалтын алтан үе байв. Зөвхөн Эрдэнэтэд гэхэд Эрдэнэтийн дулааны цахилгаан станц, эсгий , эсгий гутлын үйлдвэр, Уулын баяжуулах “ Эрдэнэт үйлдвэр” -ийн 5-р ээлжийн өргөтгөл, 4,5 дугаар бичил хорооллын орон сууцуудыг үргэлжлүүлэн барьж байжээ.
1985 онд Эрдэнэт хот ид бүтээн байгуулалтын ажил өрнөж, 50 000 гаруй иргэдтэй үүнээс 20 000 нь Оросын инженер текникийн ажилтнууд байв.
Эрдэнэт хотын анхын намын даргаар ажиллаж бүтээн байгуулалтад гар бие сэтгэл зүрхээ зориулсан тэрбээр хотдоо ажилласан он жилүүдээ Монгол-Зөвлөлтийн ард түмний найрамдлыг бэхжүүлэх, улсын төлөвлөгөөг биелүүлэх, хөдөлмөрийн хамт олныг төлөвшүүлэхэд чиглэсэн он жилүүд байсан гэж бахархалтайгаар дурсан ярьж байна.
Түүхийн ухааны доктор Баатарын Мянганбаяр өнөөдөр туулсан амьдралаа эргэн бодож суухад Зөвлөлт-Оросын ард түмэнтэй миний амьдрал бүх талаар сүлэлдэн холбогдсон байх бөгөөд орос хэл заалгасан хүүхэд нас, орос хэл сурсан оюутан нас, Оросын текник эдийн засгийн хөрөнгөөр боссон үйлдвэр , заводод ажилласан он жилүүд, эрдмийн зэрэг цол хүртсэн баярт мөч, уулзаж учирч нөхөрлөж явсан олон арван найз нөхөд, эрдэмтэн багш нар, ОХУ-ын Тувагийн Бүгд Найрамдах улсад консулаар ажилласан 4 жил, Эрдэнэт хотынхоо үүсэн байгуулагдсаны 40 жилийн түүх холбоотой буй нь их хувь заяа гэж хэлж байна. Түүний энэ сайхан мөч бүр ОХУ-д металлургийн инженер мэргэжил эзэмшсэн нь ч Зууны Шилдэг бүтээн байгуулалт Эрдэнэт хотод томилогдон ирэх эх сурвалж нь болсон байна.
Тэрбээр өнөөдөр Ардын жүжигчин, дуучин С.Цэцэгсүрэнгийнхээ хамтаар Зөвлөлтийн ард түмний гараар баригдсан 3 дугаар бичил хороололдоо энх тунх үр хойч үедээ сургаалиа хайрлан Эрдэнэт хотынхоо түүхт 50 жилийн ойгоо угтах гэж байна.
Хүн амьдралдаа хариуцлагатай, аливаа ажилдаа шантралгүй зүтгэвэл амьдрал аяндаа тэгширдэг гэдгийг залууст зөвлөж ярих дуртай .
