Friday, May 24, 2024
HomeНийгэмПүрэв гаригийн 16:00 цагт орон даяар газар хөдлөлтийн аюулыг таниулах зарлан мэдээлэх...

Пүрэв гаригийн 16:00 цагт орон даяар газар хөдлөлтийн аюулыг таниулах зарлан мэдээлэх дуут дохио дуугарна

Published on

spot_img

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, НЗДТГ хамтран Стратегийн команд штабын сургуулийг анх удаа зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг зохион байгуулна.

Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвөөс улс орон даяар зарлан мэдээллийн дохиог гурван удаа дамжуулснаар иргэд нэгдсэн зохион байгуулалтад орж, дадлага сургуульд оролцох юм. Нийслэлийн нутаг дэвсгэрт гамшгийн үед түр цугларах 192 талбай бий. www.belenbai.mn сайтад тэмдэглэсэн цэгүүдээс иргэд гэр болон байгаа газраасаа хамгийн ойрхон аюулгүй газарт очиж, газар хөдлөлтийн аюул тохиолдсон үед учрах хүндрэлүүдтэй танилцаж, түүнийг хэрхэн шийдэх, газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх, хоол хүнсээр хангах зэрэг практикт учрах хүндрэлийг даван туулах дадлага сургуулийг хийх боломжтой юм.

Нэг дэх дохио дуугарахад иргэн та “Суу, нүүгд, хүлээ” гэсэн дүрмийг баримталж, аль болох шил, цонхноос хол, бат бөх ширээн доогуур орж бие болон толгойгоо халхлан аюулгүй байдлаа хангаж түр хүлээнэ үү. Хэрэв та гудамжинд явж байвал, гэрэлтүүлэг, цахилгааны тулгуур багана, өндөр барилга, байгууламж зэргээс холдож, биеэ хамгаалан сууж түр хүлээнэ үү. Тээврийн хэрэгслээр явж байгаа тохиолдолд замаас гарч, тээврийн хэрэгслийг унтрааж түр хүлээнэ үү.

Хоёр дахь дохио дуугарахад анги хамт олноороо байгаа бол толгойгоо халхлан яарч сандралгүй цуваанд орж, баруун гар талаа барьж, “Гүйхгүй, эргэж буцахгүй, нэгнээ түлхэхгүй” гэсэн дүрмээ баримталж, байгаа газраасаа гарч, аюулгүй талбайд цугларна уу. Гарахдаа цахилгаан шат ашиглахгүй байхыг анхаарна уу.

Гурав дахь дохио дуугарахад та өөрийн харьяаллын засаг захиргааны нэгж болон байгууллагынхаа холбогдох албан тушаалтанд бүртгүүлж, гэр бүлийн гишүүд, анги хамт олны мэдээллийг үнэн зөв тодорхой өгнө үү.

Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуульд иргэд та бүхнийг идэвхтэй оролцож, гамшгийн үеийн дуут дохио дуугарсан үед авах арга хэмжээний талаарх мэдлэгээ бататгахыг уриалж байна.

Latest articles

Орхон аймаг сурагчдын “Үдийн цай”-ны санхүүжилтийг нэмэв

Орхон аймаг төрийн өмчийн ерөнхий боловсролын 17 сургуулийн 1-5 дугаар  ангийн 11 мянга гаруй...

Эрчим хүчний хэмнэлттэй ногоон амины орон сууцны жишиг төслийг  танилцуулж байна 

Орхон аймаг барилгын салбар тэр дундаа байгальд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй амины орон сууцны...

Орхон аймаг эрчим хүчний өндөр хэмнэлттэй орон сууцны жишиг төслийг эхлүүлнэ

Орхон аймаг “Хайбрид Хаус” ХХК-тай хамтран эрчим хүчний өндөр хэмнэлттэй “Хайбрид гарден” амины орон сууцны жишиг төслийг орон...

Монгол хэл бичгийн улсын 53 дугаар олимпиад эхэллээ

Монгол хэл бичгийн улсын 53 дугаар олимпиад өнөөдөр манай аймагт эхэлж байна. 1969 оноос эхлэлтэй...

More like this

Орхон аймаг сурагчдын “Үдийн цай”-ны санхүүжилтийг нэмэв

Орхон аймаг төрийн өмчийн ерөнхий боловсролын 17 сургуулийн 1-5 дугаар  ангийн 11 мянга гаруй...

Эрчим хүчний хэмнэлттэй ногоон амины орон сууцны жишиг төслийг  танилцуулж байна 

Орхон аймаг барилгын салбар тэр дундаа байгальд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй амины орон сууцны...

Орхон аймаг эрчим хүчний өндөр хэмнэлттэй орон сууцны жишиг төслийг эхлүүлнэ

Орхон аймаг “Хайбрид Хаус” ХХК-тай хамтран эрчим хүчний өндөр хэмнэлттэй “Хайбрид гарден” амины орон сууцны жишиг төслийг орон...