Монголын Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Ардын хувьсгалын 103 жил-Үндэсний их баяр, Илгээлтийн эздийн 50 жилий ой, Хангайн бүсийн хурдан морьдын уралдаан, Орхон аймгийн баяр наадам ирэх сарын 1,2-ны өдрүүдэд болно.
Баяр наадмыг зохион байгуулах комиссын даргаар аймгийн Засаг даргын орлогч Д.Соёлчхүү, нарийн бичгийн даргаар аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Б.Оюунтүлхүүр нар ажиллаж байна.
Мөн баяр наадмын бэлтгэл хангах 10 салбар комиссыг байгуулан чиглэл тус бүртээ зохион байгуулалтаа хангаж байна.
Баяр наадмын салбар комиссын бүрэлдэхүүнийг танилцуулъя.
- Ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулах комиссын дарга аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга М.Жанболат, Нарийн бичиг-аймгийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Баасансүрэн /13 гишүүнтэй/
- Гадаад, дотоодын зочид төлөөлөгчдийг хариуцан ажиллах комиссын дарга аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн ТАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга М.Өнөржаргал, Нарийн бичиг- аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн Төрийн захирааны удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Г.Баасансүрэн /14 гишүүнтэй/
- Үндэсний бөхийн комиссын дарга -Онцгой байдлын газрын дарга хурандаа Баасансүрэн, Нарийн бичиг-Биеийн тамир спортын газрын дарга Д.Дэлгэрбаяр / 6 гишүүнтэй/
- Хурдан морины комиссын дарга аймгийн морин спорт, уяачдын “Эрдэнэт хүлэг” холбооны тэргүүн Т.Батмөнх, Нарийн бичиг- “Эрдэнэт хүлэг” холбооны нарийн бичгийн дарга Д.Баясгалан /20 гишүүнтэй/ Цэвэр цусны болон эрлийз морьдыг ангилах дэд комисс-ХХААГ-ын дарга Ж.Бат-Өлзий
- Үндэсний сур, шагайн харваан комиссын дарга аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын тоо бүртгэлийн ахлах офицер, хошууч Н.Баянмөнх, Нарийн бичиг- аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дайчилгааны офицер, дэд хурандаа Б.Бат-Эрдэнэ /7 гишүүнтэй/
- Соёл, урлагийн асуудал эрхэлсэн комиссын дарга аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Бумансор, Нарийн бичиг- Соёл, урлагийн газрын дарга А.Уранчимэг /15 гишүүнтэй/
- Хэвлэл мэдээлэл, сурталчилгаа хариуцсан комиссын дарга аймгийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга В.Цэндхүү, Нарийн бичиг- аймгийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн ажилтан С.Дуламсүрэн /7 гишүүнтэй/
- Худалдаа, тээвэр, үйлчилгээ хариуцсан комиссын дарга аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга С.Даваадорж, Нарийн бичиг- аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн Б.Баасансүрэн /9 гишүүнтэй/
- Хот тохижилт, чимэглэлийн асуудал эрхэлсэн комиссын дарга ХЗА-ны дарга Б.Одгэрэл, Нарийн бичиг- “Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламж” ОНӨХК-ийн техникч Б.Долгорсүрэн /7 гишүүнтэй/
- Хэв журам хамгаалах комиссын дарга – аймгийн Цагдаагийн газрын дарга А.Лхагвадорж, Нарийн бичиг-Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Билэгжүгдэр / 4 гишүүнтэй/
Мэдээллийн төв