Аймгийн ИТХ-ын даргын 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн XXIV/01 дугаар захирамжаар Булган аймгийн Сонгуулийн хороо байгуулагдсан.
Булган аймгийн Сонгуулийн Хорооны даргаар: Аймгийн ЗДТГ-ын дарга Д.Алтаншагай
Нарийн бичгийн даргаар: Аймгийн ЗДТГ-ын Хууль, эрхзүйн хэлтсийн дарга Б.Одхүү,
Гишүүдээр: Аймгийн ИТХ-ын бодлогын хэрэгжилт, хууль эрхзүйн хэлтсийн дарга Д.Ариунжаргал,
Аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Д.Батцогт,
Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Давааням,
Татварын хэлтсийн дарга Д.Лхагвасүрэн,
Аймгийн худалдан авах ажиллагааны газрын дарга Б.Баярцэнгэл,
Булган сумын ЕБС-ийн нэгдүгээр сургуулийн захирал Э.Түвшинмөнх,
Аймгийн ЗДТГ-ын хууль эрхзүйн хэлтсийн мэргэжилтэн С.Амар нар
нар ажиллаж байна.
Аймгийн сонгуулийн хороо өнөөдөр (2024.08.26) хуралдаж, холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөх, Баян-Агт сумын сонгуулийн хороонд өөрчлөлт оруулах, Сонгуулийн Ерөнхий хорооны даргын захирамжаар 2024 оны 9 сарын 2-5 ны өдрүүдэд нэр дэвшигчдийг бүртгэхтэй холбогдуулан 2024 оны 8 сарын 28-нд цахимаар сургалт хийх зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Өнөөдрийн байдлаар Булган аймагт орон нутгийн сонгуульд оролцохоо илэрхийлж 5 нам материалаа ирүүлжээ.