Sunday, October 6, 2024
HomeУлс төрИТХ-ын ээлжит бус X хуралдаанаар хэлэлцсэн Баяр наадмын зохион байгуулалтын эргэн тойронд

ИТХ-ын ээлжит бус X хуралдаанаар хэлэлцсэн Баяр наадмын зохион байгуулалтын эргэн тойронд

Published on

spot_img

Монголын тулгар төрийн 2232, Их Монгол улсын 817, Ардын хувьсгалын 102 жил-Үндэсний их баяр, Орхон аймаг, Эрдэнэт хот байгуулагдсаны 47 жилийн баяр наадмыг ирэх сарын 10,11-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлнэ.  Өнөөдөр аймгийн ИТХ-ын ээлжит бус X хуралдаан хуралдаж хоёр асуудал хэлэлцсэний нэг нь Баяр наадмыг зохион байгуулах хороо, төсвийн задаргааг хэлэлцүүлж батлууллаа. 

Автомашины зөвшөөрөл олгохгүй 

Аймгийн ЗДТГ-ын дарга, Баяр наадмын зохион байгуулах хороон дарга Ш.Ганболд: -Монголын тулгар төрийн 2232, Их Монгол улсын 817, Ардын хувьсгалын 102 жил Үндэсний их баяр, Орхон аймаг, Эрдэнэт хот байгуулагдсаны 47 жилийн баяр наадмаар Орхон аймаг энэ жил автомашины зөвшөөрөл олгохгүй. Ганцхан эмнэлэг, онцгой зэрэг шаардлагатай мэргэжлийн байгууллагуудад Ү зөвшөөрөл олгоно. 

Орон нутгийн уран бүтээлчдээ дэмжинэ 

Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Бумансор: Нээлт, хаалтын  үйл ажиллагаа, Дээлтэй Монгол наадам, морь бариа болон соёлын хотхонуудын соёлын үйлчилгээ,  үдшийн арга хэмжээ зэрэг 6 төрлийн соёл олон нийтийн арга хэмжээг зохион байгуулна. Улаанбаатар хотын  продакшнууд руу  шинэ залуу уран бүтээлчдээ оролцуулах  хүсэлт илгээсэн. Хариу хүлээж байна. Гэхдээ орон нутгийн уран бүтээлчдээ дэмжиж   наадмын соёл урлагийн үйл ажиллагаагаа зохион байгуулна. 

Хурлын зөвлөлийн гишүүд  болон аймгийн ИТХ-ын зарим төлөөлөгчид  уран бүтээлчдийн урамшууллыг нэмье гэсэн санал гаргасан 

ИТХ-ын дарга Д.Мөнхбат: Баяр наадмыг зохион байгуулахтай  холбоотой ажлын төсөв тооцоог ИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн.  Ингэхдээ хурлын зөвлөлийн гишүүд  болон аймгийн ИТХ-ын зарим төлөөлөгчид  “Олон нийт рүү чиглэсэн соёл урлагийн арга хэмжээг зохион байгуулах, урлаг соёлын арга хэмжээнд оролцож буй  хүүхэд багачууд  болон уран бүтээлчдийн урамшууллыг нэмье” гэсэн санал гаргасны үндсэн дээр баяр наадмыг зохион байгуулах төсөв өнгөрсөн жилийнхээс 100 сая төгрөгөөр нэмэгдсэн. 

Хүүхдэд зориулсан Эко нойл суурилуулна 

Хотын захирагчийн албаны дарга Э.Одгэрэл: -Цэнгэлдэх хүрээлэнд төвлөрсөн шугамд холбогдсон нийтийн зориулалттай нойл  бий. Үүн дээр хүүхдийн зориулалтын суултуур, нялх хүүхэд хуурайлахад зориулсан ширээг тусад нь гаргадаг. Баяр наадмын өдрүүдэд  Эко нойл дээр хүүхдэд зориулсан суултуур тавихаар төлөвлөж  байна. 

Эко нойлийн тоог  эхний ээлжинд гурваар нэмэх шаардлагатай 

Хот тохижуулах газрын дарга Б.Мөнхдалай: –Хот тохижуулах газарт долоо ширхэг зөөврийн эко нойл бий. Хоёрыг нь морь бариан дээр тавина. Бусдыг нь Цэнгэлдэх хүрээлэнгийн ойр орчинд байрлуулна. Төсөвт багтааж гурван Эко нойлын асуудлыг шийдвэрлүүлэх санал гаргаж байна. 

Мэдээллийн төв 

Latest articles

Өдөрт 1600-1800 орчим зорчигч хүлээн авах хүчин чадалтай авто буудалтай боллоо

           Орхон аймаг хот хооронд болон бусад аймаг, сумдууд руу...

БУЛГАН АЙМГИЙН СОНГУУЛИЙН ХОРОО 5 ДАХЬ УДААГАА ХУРАЛДЛАА

Аймгийн ИТХ-ын даргын 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн XXIV/01 дугаар захирамжаар Булган...

Дэнж – Эрдэнэ чиглэлийн авто замын засварыг эхлүүлж, түр маршрут гаргалаа

        Аймгийн хэмжээнд авто зам шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд...

Баяр наадмын бэлтгэл хангаж буй  10 салбар комиссын бүрэлдэхүүнийг танилцуулж байна

Монголын Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Ардын хувьсгалын 103 жил-Үндэсний их баяр,...

More like this

Өдөрт 1600-1800 орчим зорчигч хүлээн авах хүчин чадалтай авто буудалтай боллоо

           Орхон аймаг хот хооронд болон бусад аймаг, сумдууд руу...

БУЛГАН АЙМГИЙН СОНГУУЛИЙН ХОРОО 5 ДАХЬ УДААГАА ХУРАЛДЛАА

Аймгийн ИТХ-ын даргын 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн XXIV/01 дугаар захирамжаар Булган...

Дэнж – Эрдэнэ чиглэлийн авто замын засварыг эхлүүлж, түр маршрут гаргалаа

        Аймгийн хэмжээнд авто зам шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд...