Дархан чиглэлийн 45 километр замын хөдөлгөөнийг шинээр нээжээ

0
203

“Наймдугаар сарын 25-наас хойш Дархан чиглэлийн 45 километр замын хөдөлгөөнийг нээгээд байна. Цементийн нийлүүлэлт, тээвэрлэлтийн асуудал хэвийн болжээ” хэмээн салбарын сайд мэдээлсэн байна. Гүйцэтгэгч компаниуд уртасгасан цагаар ажиллаж байгаа аж.

Аглагийн хийд рүү салдаг хэсгээс Урьхан хүртэл 20 км, Баруунхараагийн сэтэрхий хөтөлөөс Хустайн давааны ар хүртэл 21 км асфальт хучилтын ажил үлджээ.

Зам тээвэр, хөгжлийн сайд С.Бямбацогт “Өнөөдөр/өчигдөр/ Дарханы замд ажиллаж, замын ажлын явц байдалтай танилцлаа. Хүн хүч, машин техникээ зөв хуваарилж ажлаа цаг хугацаанд нь, чанартай шахаж хийж чадвал нэг урсгал, хоёр эгнээний хөдөлгөөнийг нээх боломж байна. Гэхдээ гүйцэтгэгч компаниуд өөрсдөө санхүүжилт, цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан ажлаа урьдчилан харж төлөвлөж, зөв зохион байгуулах хэрэгтэй байгааг хэлж санууллаа” гэв.

Өмнө нь тэрбээр аравдугаар сард хоёр урсгалтай дөрвөн эгнээ замын нэг урсгал, хоёр эгнээг нээж, шороон замаар явахгүй байх боломжийг бүрдүүлнэ хэмээн мэдээлж байсан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
1
+1
0
+1
1
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.