Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -31…-36 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -23…-28 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 14-19 градус, бусад нутгаар -18…-23 градус хүйтэн байна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч чанга хэвээр, говь, талын нутгаар салхитай жиндүү хүйтэн байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
+1
+1
+1
+1
+1
+1