Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Рейчэл Киттэй уулзаж уур амьсгалын өөрчлөлт, СОР17-ийн хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал солилцлоо
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан Тусгай элч хатагтай Рейчэл Киттэй уулзаж уур амьсгалын өөрчлөлт, СОР17-ийн хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал солилцлоо. ИБУИНВУ, Европын комисс болон бусад хөгжингүй улс орнуудын зүгээс COP30-ын үеэр "Хатуу түлшнээс татгалзах замаар ногоон шилжилтийг дэмжих замын зураг"-ийгсанаачлан батлуулахаар ажиллаж буйгаа илэрхийлсэн ба хатуу түлшнээс татгалзаж, цэвэр-сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх уг санаачлагад манай улсыг нэгдэж ажиллахыг уриалав. Санаачлагын хүрээнд хөгжиж буй улс оронд бодлого, техник, санхүүгийн дэмжлэг үзүүлж ажиллах боломжтойг мөн дурьдав. ИБУИНВУ-ын зүгээс байгаль олон талт гэрээ хэлэлцээрийн мэргэшсэн хэлэлцээрч бэлтгэхэд Монгол Улсад үзүүлж буй дэмжлэгээ үргэлжүүлэхийн зэрэгцээ, Байгаль орчны мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх шинэ хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх боломжийг судлахаар тохиролцов. ИБУИНВУ COP17 бага хурлын хүрээнд гарах бүхий л санаачлагыг дэмжиж ажиллахаа илэрхийлэн, тэр дундаа олон нийтийг мэдээллээр хангах, медиа хүртээмжийн талаар хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тогтов.