“23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд камер суурилуулсан эсэхийг шалгана”

0
261

Нийслэлийн 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд камер суурилуулсан гэх хэрэг бүртгэгджээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад өнөөдөр /Улаанбаатар 2023.09.21/ Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн хүүхдийн ариун цэврийн өрөөнд “хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээлэл бүртгэгдсэн байна. Энэ дагуу тус дүүргийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байна.

Түүнчлэн энэ оны эхний найман сарын байдлаар Зөрчлийн тухай хуулийн 6.22 дугаар зүйлд заасан 11 зөрчил, Эрүүгийн хуулийн 13.8 дугаар зүйлд заасан хэрэг гурав бүртгэгдсэн байна.

Хуулийн тайлбарыг дурдвал “Хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршил” гэж ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караокены өрөө, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөө зэргийг ойлгоно гэж заажээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here