Үндсэн тоноглол хэвийн, ДШС-г шинэчлэх, засварлах ажлыг 100 хувь гүйцэтгэсэн учир энэ өвөл аймгийн хэмжээнд хүндрэл үүсэхгүй

0
139

Засаг даргын орлогч М.Түмэнжаргал, Хотын захирагчийн албаны дарга С.Ганцогт  нар “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК, “Эрдэнэт Булганы  цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Орхон АЗЗА, Хот тохижуулах  газар, Жаргалант сумын  өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцлаа.

“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажил  өнөөдрийн байдлаар 64 хувьтай байна. Хил гаальтай холбоотой асуудлаар материал сэлбэгийн татан авалт удааширч зарим ажлын хугацаа хойшилсон талаар Ерөнхий инженер Б.Сурмаахорол хэлсэн.
Дулааны шугам сүлжээг засварлах, шинэчлэх ажил 100 хувь дуусч иргэдэд очих дулаан найдвартай болжээ. Одоо хэрэглэгч дээр гэмтлийг устгуулах албан даалгаврыг өгч үүний дагуу хойноос нь шалгах ажлыг гүйцэтгэж  байгаа юм байна.

Сүүлийн гурван жил дараалан  турбинуудад их засвар хийсэн,  энэ жил  их засвар хийхгүй, шинэ турбинууд өнгөрсөн жил тавигдсан учир дөрвөн жилийн дараа их засвар хийнэ гэх мэдээллийг өглөө. Зуухнуудын хувьд нэгдүгээр зуухны их засварыг  энэ сарын 25-нд дуусгахаар төлөвлөжээ.  Гуравдугаар зууханд их засвар хийхээр төлөвлөсөн ч тендер сонгон шалгаруулалттай холбоотойгоор ажил эхлэх хугацаа хойшилсон учир  энэ жилдээ хэсэгчилж засвар хийгээд ирэх хавраас дуусгахаар төлөвлөж байгаа тухай хэллээ.  Ерөнхийдөө үндсэн тоноглол гайгүй,  дулааны шугам сүлжээтэй холбоотой бүх засвар үйлчилгээний ажлыг хийсэн учир   энэ өвөл  Орхон аймгийн хэмжээнд хүндрэл үүсэхгүй гэдгийг Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-иас  өглөө.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.