0001УЕВ улсын дугаарын дуудлага худалдааны үнэ 75.3 сая төгрөгт хүрчээ

0
191

Авто тээврийн үндэсний төвөөс автомашины улсын дугаарын дуудлага худалдааг цахимаар явуулдаг. Тус цахим хуудсаар өнөөдөр /2022.08.19/ явагдсан дуудлага худалдаагаар 0001УЕВ улсын дугаар 75.3 сая төгрөгт хүрчээ.

Энэ талаар дуудлага худалдааг цахимаар зохион байгуулагч АТҮТ-өөс тодруулахад, Тухайн дугаарт хамгийн дээд үнийн захиалга өгснөөс хойш 2 минутын дотор үүнээс дээш үнийн санал ирэхгүй бол ялагчаар тооцож, дугаарыг тэр үнээр нь худалдахаар тогтож, тухайн дугаарыг зарагдсан төлөвт оруулдаг.

2022.08.19-ний өдөр зарагдсан улсын дугаарууд2022.08.19-ний өдөр зарагдсан улсын дугаарууд

Ялагч болсон оролцогч 24 цагийн дотор төлбөрөө төлөөгүй бол дуудлага худалдааг хүчингүй болгодог. 0001УЕВ улсын дугаарыг өнөөдөр 10.29 цагт 75.300.000 төгрөгөөр худалдан авахаар санал оруулж, ялагч болсон. 15.50 цагийн байдлаар төлбөрөө шилжүүлээгүй байна.

-Дуудлага худалдаагаар олсон орлогыг юунд зарцуулдаг вэ?
-Үнэ хаялцуулах дуудлага худалдаагаар олсон орлогыг холбогдох хуул тогтоомжийн дагуу тусгай санд төвлөрүүлэн хүүхдийн сайн сайхны төлөө үйл ажиллагаанд зориулна гэлээ.

Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/222 тоот тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дараах дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг зарладаг байна.

Тус төвийн auction.transdep.mn цахим хуудсанд автомашины улсын дугаарын цахим дуудлага худалдаа явуулах өдрийн хуваарь болон дуудлагаар худалдах дугаарын жагсаалтыг гаргадаг.

Дуудлага худалдаанд байгаа дугаарууд

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.