ИТХ-ын хуралдаанаар аймгийн 2021 оны төсвийн гүйцэтгэл, Нэршил өөрчлөх тухай асуудлыг хэлэлцэж баталлаа

0
94

Аймгийн ИТХ-ын ээлжит 11-р хуралдаан хуралдаж байна. Хуралдаанаар аймгийн 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, Нэршил өөрчлөх тухай, Аймгийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай, Зөвшөөрөл олгох тухай, Газрын үнэлгээний бүс, итгэлцүүрийн тоон утга, төлбөрийн хэмжээг тогтоох тухай, Аймгийн хэмжээнд 2023 онд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газар байршлыг тогтоох тухай, Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө батлах тухай, Хугацаа сунгах тухай зэрэг найман асуудлыг хэлэлцэх юм.

Хуралдааны эхэнд аймгийн 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, Нэршил өөрчлөх тухай зэрэг хоёр асуудлыг  хэлэлцүүлж, төлөөлөгчид асуулт асууж, санал  хэлснээр дэмжиж баталлаа.
2021 оны төсвийн гүйцэтгэлийн тухай…
Сүүлийн жилүүдэд аймгийн төсвийн гүйцэтгэл давсан орлоготой биелж ирсэн.
•    Тухайлбал, 2017 онд 44,5 тэрбум төгрөг төлөвлөж 46,7 тэрбум төгрөг,
•    2018 онд 44,4 тэрбум төгрөг төлөвлөж 50,1 тэрбум төгрөг,
•    2019 онд 55,1 тэрбум төгрөг төлөвлөж 65,3 тэрбум төгрөг,
•    2020 онд 66,7 тэрбум төгрөг төлөвлөж 72,9 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт  тус тус төвлөрүүлсэн байна.
Өнгөрсөн оны тухайд 69.3 тэрбум төгрөг төлөвлөж 80.0 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлж 10,7 тэрбум буюу 115 хувиар  орон нутгийн орлого давсан байна.

Ингээд ИТХ-ын ээлжит XI хуралдаанаар аймгийн орлогын гүйцэтгэлийг 80,01 тэрбум, зарлагын гүйцэтгэлийг 61,2 тэрбум, төсвийн хэмнэлтийг 8 тэрбум, давсан орлогыг 10,7 тэрбум төгрөгөөр батлав.

Нэршил өөрчлөх тухай…
Аймгийн ИТХ-ын өнгөрсөн долоодугаар сарын 7-ны өдрийн ээлжит X хуралдаанаар аймгийн 2022 оны тодотгосон төсвийг батлуулсан. Аймгийн өвөлжилтийн бэлтгэлийг хангах, эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд зайлшгүй санхүүжилт шаардлагатай зарим ажлын хөрөнгийг 2022 онд бүрэн хийгдэх боломжгүй зарим төсөл арга хэмжээний санхүүжилтийг бууруулж байгааг танилцуулллаа  Ингэснээр аймгийн болзошгүй аваарын зардлыг 800,0 сая төгрөгөөр нэмэгдүүлж баталлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.